ФИФА-гаас З.Блаттер, М.Платини нарт ногдуулсан шийтгэлээ зөөлрүүлэв

 

        Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (ФИФА) давж заалдах хорооноос ФИФА­гийн тэргүүн З.Блаттер, Европын хөлбөмбөгийн холбооны (УЕФА) ерөнхийлөгч М.Платини нарын гомдлыг буцаажээ. Гэсэн ч хорооны гишүүд тэднийг хөлбөмбөгийн спортын салбарт ажиллахыг найман жил ажил эрхлэхийг хориглосныг зургаан жил болгон хорогдуулсан байна. Гэхдээ тэднийг тус салбарт ажил эрхлэхийг бүх насаар нь хориглохыг шаардсан ФИФА­гийн ёс зүйн хорооны шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ. ФИФА­гийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэлээр З.Блаттер, М.Платини нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ. З.Блаттер М.Платинид хангалттай үндэслэлгүйгээр хоёр сая швейцарь франк төлсөн нь илэрснээр хөлбөмбөгийн холбоонд ажил эрхлэх тэдний эрхийг түдгэлзүүлсэн юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)