Бээжин хамгийн олон тэрбумтантай хот боллоо

 

        Хятадын нийслэл Бээжин дэлхийн хамгийн олон тэрбумтантай хотын хэмээх цолыг Нью-Йоркоос хүлээн авчээ. Hurun хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд энэ онд дэлхий дахинаа тэрбумтны тоо 99-өөр нэмэгдэж, 2188-д хүрсэн байна. Үүнээс Хятад улс 568 тэрбумтантай болж тэргүүлсэн бол АНУ 535-аар удаалсан аж. Гэхдээ дэлхийн тэргүүн баячуудын эхний 10-аас найм нь АНУ-ын иргэд бол хятад тэр бумтнууд жагсаалтын эхний хэсэгт ороогүй юм. Hurun хүрээлэнгийн судалгаанд орсон Хятадын 568 тэр бумтны нийт хөрөнгийн хэмжээ 1.4 их наяд ам.доллар ба үүнээс 117 нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс хөлжжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)