Сирид гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэллээ
- 2016-03-01
- Дэлхий
- 0

Сирид АНУ, ОХУ-ын оролцоотойгоор байгуулсан түр гал зогсоох гэрээг өнгөрсөн баасан гаригаас мөрдөж эхэллээ. Уг хэлцэлд Б.Асад тэргүүтэй Засгийн газрын цэргүүд болон босогчдын 97 бүлэглэл оролцохоор болсон байна. Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр ОХУ-ын нисэх онгоцууд байлдааны нислэг хийгээгүй нь буруу байг онохоос сэргийлэх зорилготой бай сан аж. Гэвч хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хэдхэн цагийн дараа Сирийн Хама хотын ойролцоо орших Салаиех сууринд тэсрэх бөмбөг суурилуулсан машин дэлбэрч хоёр хүн амь насаа алджээ. “Исламын улс” бүлэглэл уг хэргийг зохион байгуулсан гэдгээ хүлээсэн байна. Мөн Сири дэх Курдистаны төлөөлөгч Туркийн талаас гал зогсоох гэрээг зөрчсөн талаар мэдэгджээ. Тэдний мэдээлснээр Туркийн цэргийнхэн Сирийн нутагт кур дуудын хяналтад буй Тель-Абьяд, Услюб хот руу их буугаар галлаж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан 2268 тоот тогтоолыг зөрчсөн аж. “Исламын улс” бүлэглэлийн дайчид Туркийн талын галын дэмжлэгтэйгээр Тель-Абьяд, Услюб хот руу дайрчээ. Гал зогсоох хэлэлцээрийг АНУ, ОХУ-ын зуучлалтайгаар байгуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор баталгаажуулсан билээ. Өмнө нь Сири дэх сөргөлдөгч талуудыг Женев хотноо хэ лэлцээрийн ширээний ард суулгах оролдлого бүтэл гүйтсэн юм. Гал зогсоох гэрээ байгуулах болс ны нэг зорилго нь байл дааны ажиллагааг түр зогсоож, бүслэлтэд орсон суурингуудын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэх явдал байлаа. НҮБ-ын тогтоолд Алеппогийн дорно хэсгийн тосгод, Дэйр аль Зоур зэрэг иргэдэд нь хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай30 бүс нутгийг дурдсан байна. Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын байлдааны нисэх онгоцууд “Исламын улс”, “Аль Нусра” зэрэг радикал үзэлтэй бүлэглэлийг бөмбөгдөхөө зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Д.Мөнхболд
Д.Мөнхболд

Сэтгэгдэл (0)