ОХУ-ыг төсвийн зардлаа бууруулахыг зөвлөв

 

        ОУВС-гаас ОХУ-ыг 2016 онд төсвийн зардлаа бууруулж, дунд хугацаанд төсвөө нэгтгэх зөвлөмж өгчээ. ОУВС-гаас бэлт гэсэн “20-ийн бүлэг: дэлхий дахины ирээдүй ба улс төрийн сорилт” нэртэй тайланд энэхүү зөвлөмж орсон байна. Тайланд өгүүлснээр газрын тосны үнэ буурсан нөхцөлд зардлынхаа хэмжээг танах хэрэгтэй аж. “Засвар орсон төсвийн хувьд санхүүгийн төлөвлөлтийг гурван жилээр хийдэг байснаа сэргээснээр эдийн засгийн бодлого илүү тодорхой болж, зардлаа хянахад тусална” хэмээн тай-ланд дурджээ. ОХУ-ын Зас гийн газраас өнгөрсөн нэг-дүгээр сард хямралын эсрэг төлөвлөгөөгөө танилцуулсан. Уг төлөвлөгөөнд зааснаар төсвийн зардлын дийлэнх заалтыг 10 хувиар бууруулах юм. Харин батлан хамгаалах, нийгмийн хамгаалал, ХАА-г дэмжих, олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэгтэй холбоотой зардлыг танахгүй аж. Ерөнхийлөгч В.Пу тин ОХУ-ын 2016 оны төсвийг өнгөрсөн арван хоёр- дугаар сарын 15-нд ба талсан. Уг төсвийн нийт орлогыг 13.73, зардлыг 16.09 их наяд рублиэр төлөвлөсөн байна. Мөн төсвийн алдагдлыг2.36 их наяд рубль буюу ДНБ-ий гурван хувиар төлөвлөхдөө тус улсад олборлодог“Urals” маркийн газрын тосны үнийг 50 ам.доллар байна хэмээн тооцоолжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)