“Үдийн цай” хөтөлбөрт хяналт тавина

 

 

        Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс бага ангийн сурагчдад өгч буй “Үдийн цай”-тай холбоотой санал хүсэлт, гомдол багагүй иржээ. Эцэг эхчүүдээс тэжээллэг чанар муутай, хугацаа нь хэтэрсэн, ариун цэврийн шаардлага хангасан орчинд боловсруулсан эсэх нь тодорхойгүй “Үдийн цай”-г хүүхдүүдэд өгдөг гэх гомдлыг ирүүлсэн байна. Энэхүү мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх үүднээс ШӨХТГ-аас “Шилэн цонх” нээж ажиллуулахаар болсон байна.

 

        Дашрамд, харъяа байгууллагаас “Үдийн цай” хөтөлбөрийг жилд хоёр удаа шалгалт хийж сургалт зохион байгуулдаг аж.

 

 

Ж.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)