Дуунд уярах хорвоо тоглолт болно
- 2016-03-01
- Энтертайнмент
- 0

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, хурандаа Лувсанбалдангийн Төмөрбатын "Дуунд уярах хорвоо" хүндэтгэлийн уран бүтээлийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг уръя.
Энэхүү хүндэтгэлийн дуун цэнгүүн маань элэгний хүнд өвчнөөр шаналан буй эрхэм зохиолч, яруу найрагч Л.Төмөрбатад маань сэтгэлийн дэм, итгэл өгөх зорилгоор хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн, МУСТА дуучин А.Мөнхбат, А.Хосбаяр, Л.Нарантуяа, Б.Буянжаргал, Ж.Сүрэнлхам болон бусад уран бүтээлчид хамтран зохион байгуулж байгаа юм.
Л.Төмөрбатын энэхүү уран бүтээлийн цэнгүүнд түүний сэтгэлийн үгсээ шигтгэн байж зохиосон олон сайхан уран бүтээлүүдийн дээжис болох "Дуунд уярах хорвоо", "Аавын борлог морьд", "Гүйгүүл морь", "Манай адуу", "Ханийн жаргал", "Дэндүү дассан сэтгэл", "Хайраар чамайгаа чимэлгүй л яахав дээ", "Эр хүн гэдэг чинь эмзэгхэн юм уу даа", "Илбэе" зэрэг уран бүтээлийг амилуулсан дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болно.
Дуун цэнгүүн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох тул та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж сэтгэлийн дэм, урам хайр бэлэглэнэ үү.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл (6)
zochin (202.21.101.142)
ochij uznee, ahad amjilt
Tsergiin and (43.242.242.165)
Setgeld xonogshix tsergiin bayaraaraa axyn togloltyg uzej unguruunuu
ЦÑÑгийн анд (43.242.242.165)
ÑÑÑгÑлд Ñ Ð¾Ð½Ð¾Ð³ÑÐ¸Ñ ÑÑÑгийн баÑÑÐ°Ð°Ñ Ð°Ñ Ñн ÑоглолÑÑг үзÑÑ Ð½Ñ
ЦÑÑгийн анд (43.242.242.165)
ÑÑÑгÑлд Ñ Ð¾Ð½Ð¾Ð³ÑÐ¸Ñ ÑÑÑгийн баÑÑÐ°Ð°Ñ Ð°Ñ Ñн ÑоглолÑÑг үзÑÑ Ð½Ñ
(122.201.22.225)
amjilt xusie hamt olnooroo uznee
(202.179.26.131)
goe duunuudtai yum baina uznee