Лео удаан хүлээсэн “Оскар”-ын шагналаа гээх дөхжээ

 

        Өчигдөр Леонардо Ди Каприо анх удаа Оскарын шагнал аваад зогссонгүй, твиттерийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болжээ. Учир нь Леог шагнал авахаар тайзнаа гарах үед минутанд 440,000 жиргээ хийгдэж байсан нь Оскарын дамжуулалтын түүхэн дэх дээд амжилт аж. 2015 оны Оскарын үеэр хөтлөгч Элен Деженересийн одуудтай хийсэн алдарт селфинээс бараг хоёр дахин их жиргээг Лео үүсгэсэн гэнэ. Энэ нь Ди Каприог хэр олон хүн Оскар авахыг нь хүсэн хүлээж байсныг харуулсан үзүүлэлт болсон байх. 22 жил тэмцсэний эцэст Оскарын шагналыг гардаж авсан тэрбээр ёслолын ажиллагааны дараа Холливүүдийн баруун дүүрэгт орших ресторанд наргисан байна. Лео тэнд багагүй ууж, и-тамхи татаж, мөн хөгжилтэй бүжгийн хөдөлгөөн хийж байгааг нь TMZ сайтынхан видео дүрсэнд буулгаж авчээ.

 

Цэнгээний дараа Лео харихаар машинд суухдаа” Оскар”-ын шагналаа мартсан байсныг нэгэн хүн түүнд хүргэж өгсөн байна. Бас нэрт жүжигчинд лонх оргилуун дарс өгч байгаа нь дүрсэнд бичигдэж үлджээ.

 

Б.Төгөл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)