С.Эрдэнэ: Шатах үедээ ч ойлгосон

 

            Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус компаний 203 ажилтны ажил, амьдралтай холбоотой гэрээний асуудлаар хэвлэлийн хурал зарласан. Уг хурал эхэлмэгц тэрбээр компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн, мөн нэмж 200 гаруй ажилтанг халах гэж байгааг мэдэгдэн, энэ бүхнийг эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж өөр рүүгээ бензин цацаж, гал тавьсан байдаг. Түүнтэй хамт мэдээлэл хийсэн тус компанийн ажилчид Үйлдвэрчний эвлэлийн даргынхаа өөрийгөө шатаах үйлдлийн талаар урьдчилан мэдээгүй байсан гэдэг. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайл Ч.Сайханбилэг тус компанийн удирдлагуудтай шуурхай уулзсан бөгөөд гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж орны хүнийг томилсон юм. 

 

С.Эрдэнэ 30-40 хувийн түлэгдэлттэй ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн байдаг. Тухайн үед түүнийг эмчлэгч эмч “Амьсгалын замын түлэгдэлттэй учир амь насанд нь аюултай, биеийн байдал нь хүнд байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. С.Эрдэнийг БНСУ-руу эмчилгээнд явуулж, эмчилгээний зардлыг “Эрдэнэс тавантолгой” компани гаргахаар болсон. Ямартай ч улс төрчид, сошиал ертөнцийнхний дунд томоохон маргаан дэгдээж, иргэдийн анхаарлыг татсан ганц хүний энэ тэмцлийн ачаар ажилчдын ажлын байр нааштай шийдэгдсэн юм. Түүнийг БНСУ-д эмчилгээ хийлгэж байх үеэр эмчилгээний зардалтай холбоотой маргаан зарим цахим хэвлэлд нийтлэгдсэн. Ямартай тэрбээр эмчилгээгээ дуусгаад эх орондоо ирэ телевизийн нэвтрүүлэгт оролцсон байна.

 

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)