Оросын уурхайд 36 хүн амь насаа алдав

 

        ОХУ-ын Воркута муж дахь “Северная” нүүрсний уурхайд энэ сарын 25-нд метан хий дэлбэрч, уурхайн цооног нурсан осолд амь насаа алдсан хүний тоо36-д хүрчээ. Уурхайд гацсан ажилдыг аврах явцад дахин дэлбэрэлт болж, аврагчид амь насаа алдсан байна. Дэлбэрэлт болох үед газрын гүнд байсан нийт 111 уурхайчнаас 81-ийг гадарга дээр гаргаж, дөрвөн хүний цогцсыг илрүүлсэн аж. Харин газрын гүнд үлдсэн 26 уурхайчныг нэгэнт аврах боломжгүй болсон хэмээн үзэж, амь насаа алдсанд тооцжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)