Циркчид Испаниас алтан цомтой ирлээ
- 2016-03-01
- Энтертайнмент
- 0

Өнгөрсөн сарын 25-наас 29-нд Испани улсад болж өнгөрсөн Олон Улсын циркчдийн фестиваль (“International Circus Festival Figueres 2016”)-д Европын 14 орны 80 циркийн жүжигчин оролцжээ. Ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлддөг тус наадамд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний циркийн Н.Энхболд багш, Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид болон уран нугаралтын нийт 17 жүжигчин оролцож алтан цом хүртсэн байна.
Сонирхуулахад, шидэх банз, дудартай акробатын үзүүлбэрийн менежер, продюссерээр Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ ажиллаж байгаа аж. Тэрбээр уг фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан гэнэ.
Б.Төгөл

Сэтгэгдэл (0)