Найман хувийн зээлтэй иргэд тавилга авахад санаа зоволтгүй болжээ
- 2016-03-02
- Үнэн
- 0

Манай улсад эдийн засгийн хямрал нүүрлэснээс үүдэн бэлэн мөнгөтэй хүн тун ховор болсон. Ихэнх иргэн банк болон банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээл авч, худалдан авалт хийж байна. Мөн нийт хүн амын дундаж давхарга буюу ажил хийж буй иргэдийн 90 орчим хувь нь арилжааны аль нэг банкинд зээлтэй гэсэн судалгаа бий. Үүнээс гадна найман хувийн буюу ипотекийн зээлд 78 мянган өрх хамрагджээ. Зарим банк ипотекийн зээл олголтоо түр зогсоосон байгаа бөгөөд олгож эхлэвэл энэ тоо зургаан оронтой тоонд хүрнэ. Мөн найман хувийн зээлд хамрагдсан өрхийн гишүүд сар бүр зээлийн эргэн төлөлт хийдэг бөгөөд үүний хажуугаар орон сууцандаа тавилга, электрон бараа авч гэрээ тохижуулах санхүүгийн боломж төдийлөн байдаггүй. Ихэнхдээ л хоосон өрөөндөө хоног төөрүүлж байгаа. Харин үндэсний үйлдвэрлэгч “Тренд Мебель Монголиа” компанийн “Шилмэл Буйдан”, “Т Kitchen” үйлдвэр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, зөвхөн найман хувийн зээлтэй иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тавилга авах таатай нөхцөлийг олгож байгаа аж. Тодруулбал, Ипотекийн зээлээр байр авсан иргэдэд сонгосон тавилгынхаа 30-50 хувийг төлөөд үлдсэн төлбөрийг уг үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж 3-5 сарын хугацаанд төлөх боломжтой юм байна. Үүнээс гадна захиалгаар тухайн байр, байшинд тохируулан хүссэн загварын тавилгыг үйлдвэрлэдэг аж. Найман хувийн зээлтэй иргэд бэлэн мөнгө хаанаас олох вэ, банк зээл олгох болов уу гэж санаа зоволгүйгээр хүссэн тавилгаараа гэрээ тохижуулаарай.
Б.Төгөл

Сэтгэгдэл (1)
(150.129.141.250)
Ð¥Ó©Ð½Ð³Ó©Ð»Ó©Ð»Ñ Ð²Ñ Ð³Ò¯Ð¹ л Ñм вна Ñ Ð´Ñ.ÑÐ´Ð½Ð¸Ð¹Ñ Ð¾Ð²Ð¾Ð¾ Ñ Ó©Ó©ÑÑ Ó©Ð½ үнÑÑÑй ÑÒ¯Ò¯