Си Зиньпин Барак Обаматай уулзана

 

        БНХАУ-ын удирдагч Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар ойрын хугацаанд уулзахаар болжээ. Энэ талаар Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян АНУ-ын Сангийн сайд Жейкоб Льютэй уулзсаныхаа дараа“Жэньминь жибао” сонинд өгсөн мэдэгдэлдээ дурджээ. Си Зиньпин, Барак Обама нар энэ сарын 5-нд буюу ирэх бямба гаригт эхлэх бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дараа уулзахаар товлосон байна. Хоёр орны удирдагчийн уулзалт АНУ, Хятадын харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ли Кэцян онцолсон ч уулзалтын товыг тодорхой зарлаагүй аж. Айлчлалын талаарх албан ёсны мэдэгдлийг Хятадын Гадаад хэргийн яам нийтлэх аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)