Зика вирус мэдрэлийн эмгэг үүсгэдгийг баталжээ

 

        Зика вирус нь мэдрэлийн хамгийн хүнд эмгэгийн нэг “Гийена-Барре” өвчнийг үүсгэдэг болохыг судалгаагаар баталжээ. Зика вирусийн өмнөх тархалтын үеэр халдвар авсан 42 өвчтөний цуснаас дээж авч, судалгаа хийсэн байна. Уг вирусийн халдвар авснаас зургаа орчим хоногийн дараа мэдрэлийн эмгэг үүсч байгааг судлаачид хэлжээ. “Гийена-Барре” эмгэг нь булчин сулруулдаг бөгөөд ноцтой үед нь амьсгал боогдож, яаралтай тусламж авах шаардлагатай болдог ажээ. Уг судалгаагаар Зика вирусийн халдвар авсан 4000 хүн тутамд “Гийена-Барре” эмгэгтэй хүн нэг байх магадлалтай гэж таамагласан байна. Шумуулаар дамжин тархдаг уг халдвар нь жирэмсэн эхийн урагт нөлөөлж, тархины гажигтай хүүхэд Төв болон Өмнөд Америкт олноор төрөх болсон билээ. Гэвч уг халдвар нь бусад өвчний эх үүсвэр болох эсэхийг шинжээчид судалж эхэлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)