Хан-Уул дүүрэгт төсөл амжилттай хэрэгжиж байна
- 2016-03-02
- Үнэн
- 0
“МАТЕМАТИК СУРГАЛТЫН БАГЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙГ БОЛОВСРУУЛЖ,ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЕБС-ИУДАД ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ”ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Хан-Уул дүүрэг 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр боловсруулан “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд хөрөнгө оруулалт оруулж, тоног төхөөрөмжөөр хангах, багш, ажилчид, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах зэрэг хүүхдийн төлөө олон ажлуудыг дүүргээс амжилттай зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дүүргийн хүүхэд, багачуудад зориулж 64 төсөл, хөтөлбөрт нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагын менежментийг сайжруулах, боловсролд оролцогч талуудын оролцоог хангаж, багшийг хөгжүүлэн чадваржуулж, тэдний идэвхтэй үйл ажиллагаагаар хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг дээшлүүлж эрүүл чийрэг, амьдрах дадал, чадвар эзэмшсэн хүнийг төлөвшүүлэх зорилгоор өнгөрсөн 2015 оны 8-р сард сургууль, цэцэрлэгүүдийн дунд “Ажлын төсөл” шалгаруулах уралдаан зарлан нийтдээ 5 төсөл шалгарч тус бүр 20 сая төгрөгөөр санхүүжүүлж өөрсдийн боловсруулсан төслөө хэрэгжүүлэхээр болсон.
Шалгарсан 5 төслүүдийн нэг болох ЕБС-ын 32-р сургуулийн Т.Батбилэг ахлагчтай “Математик сургалтын багц хэрэглэгдэхүүнийг боловсруулж, Хан-Уул дүүргийн ЕБС-иудад түгээн дэлгэрүүлэх” төсөл өнөөдөр гүйцэтгэл, үр дүнгээ танилцуулж боловсруулсан хэрэглэгдэхүүнээ танилцуулан Хан-Уул дүүргийн ЕБС-иудад тараах үйл ажиллагаа өнөөдөр 15-р сургууль дээр амжилттай болж өнгөрлөө.
2016 онд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бөгөөд дүүргийн төсөвт 500 сая төгрөг тусгагдсан ба багш, сурагч, иргэдээсээ олон төсөл хөтөлбөрийн санал авч санхүүжүүлж цаашдаа Хан-Уул дүүргээс ирээдүйн инженер, эмч, багш, эдийн засагч, урлаг спортын одууд зэрэг дэлхийд үнэлэгдэх иргэдийг бэлтгэж байгаагаараа энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршиж байна.


Сэтгэгдэл (0)