Орон нутгийн чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

 

Өчигдрөөс эхэлсэн байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан нийслэлээс орон нутгийг чиглэсэн бүх замын хөдөлгөөнийг зогсоосон талаар Онцгой байдлын ерөнхий газар болон Замын цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ. Мөн зарим аймгаас нийслэлийн чиглэлд явах автомашины хөдөлгөөнийг түр хориглоод байна. Тухайлбал, Увс аймгийн ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан шуурга шуурч байгаа тул  улсын болон орон нутгийн чанартай зам, даваа хаагдаж болзошгүй болсон байна.Тиймээс тус аймгийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж,Улаангом сумаас гадагш гарах автомашины хөдөлгөөн, сумдаас Улаамгом болон бусад чиглэлд зорчих автомашины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хязгаарлахаар болжээ.

 

Ж.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)