Оюутнуудын дунд 1500 долларын тэтгэлэгт уралдаан зарлалаа
- 2016-03-04
- Үнэн
- 0

Их, дээд сургуулийн оюутнуудын дунд 1500 долларын тэтгэлэг олгох төслийн уралдаан зарлаж байна. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.
Оюутны санаачилгын төслийн уралдааны чиглэл:
- нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
- оюутны суралцах орчныг сайжруулах;
- оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
- дотуур байрны орчныг сайжруулах;
- оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, болов;
- дотоодын оюутан солилцоог дэмжих;
- хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
- хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл
Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл
Төслийн баг: бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг байна.
Багийн бүрэлдэхүүн нь жендэрийн эрх тэгш байдлыг хангасан байна.
Сонгон шалгаруулалт:
Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтыг тухайн Дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулна.
Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг Олон талын төлөөлөл бүхий хороо зохион байгуулна.
Ж.Номуун

Сэтгэгдэл (0)