Риогийн олимпийн наадамд дүрвэгсдийн баг оролцоно

 

 

Энэ онд Рио дэ Жанейро хотод болох Олимпод Дүрвэгсдийн Олимпийн баг оролцох юм байна.

Риогийн Олимпод Дүрвэгсдийн олимпийн багийг урин оролцуулж байгаа нь дэлхийн бүх дүрвэгсдэд итгэл өгөх мессеж байх болно гэж ОУ-ын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах хэллээ. Энэ баг нь бусад баг тамирчдын адил дүрэм журмаар тэмцээнд оролцох юм.Түүнчлэн спортын чадвар, сонгох шалгуур нь хувь хүний амьдрал байдал, НҮБ-д дүрвэгчийн статустай зэрэг шалгуурыг харгалзан үзэх юм байна. Түүнчлэн Дүрвэгсдийн багийн тамирчдын дасгалжуулалтыг санхүүжүүлнэ гэдгийг ОУ-ын Олимпийн Хорооны тэргүүн хэлсэн байна. “Энэ баг нь 5-10 тамирчинтай байж ч магадгүй бөгөөд хэр олон дүрвэгч шалгуурт нийцэхээс шалтгаалах юм. Мөн Дүрвэгсдийн багийг тамирчдын тосгодод орон байраар хангахаар болжээ.

 

Ж.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)