А.Меркель: Герман илүү хариуцлага хүлээхэд бэлэн

 

        Германы канцлер А.Меркель тус улс Европын хил хязгаараас гадна болж буй үйл явдлын төлөө илүү хариуцлага үүрэхэд бэлэн гэдгийг Христийн ардчилсан холбоо намын хурлын үеэр өгүүлсэн байна. А.Меркель Герман улс бараа экспортлогч болон үйлдвэр барих үүрэгтээ сэтгэл хангалуун явах боломжгүй ба дэлхийн тавцанд тус улсын амбиц илүү их гэдгийг хэлсэн аж. Канцлер “Энэ нь хөгжиж буй орнуудад илүү их тусламж үзүүлж, уур амьсгалыг хамгаалах зорилгоор нэгдсэн стандартыг хамтран идэвхтэй боловсруулах, шударга худалдаа эрхлэх зэрэг олон зүйлийг биднээс шаардах болно” хэмээн мэдэгджээ. Германы гурван мужид энэ сарын13-ны өдөр парламентын сонгууль болно.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)