Хятад оюутнууд шийдвэр гаргахдаа муу

 

        “Хятадын боловсролын систем оюутнуудаа бодит амьдралд бэлдэхгүй байна” гэж тус улсын “People’s Daily” сонинд бичжээ. Шанхайн оюутнууд мэдлэгээрээ бусад орны иргэдээс хавьгүй илүү байдаг аж. Америк оюутнуудын 90 хувь нь дундаж хятад оюутны мэдлэгийн төвшинд хүрдэггүй гэнэ. Үүнээс үзэхэд хятад оюутнууд мэдлэгтэй нь харагдаж байна. Гэвч бодит байдал дээр тэд задлан шинжлэх, шийдвэр гаргах, багаар ажиллах чадвараар бусад орны оюутнуудаас сул аж. Колумбын их сургуулийн Багшийн коллежийн профессор Шиадон Лин “Хятадын боловсролын систем оюутнуудаа мэдлэгээр бөмбөгдөх зуур америкчууд хурдан сурах арга барил эзэмшүүлэхийг зорьж байна” гэжээ. Хятад оюутнуудын сайн чанар нь ажилсаг, нухацтай, сайхан сэтгэлтэй, маргаанаас зайлсхийдэг, ой тогтоолт сайтай байдаг аж. Үүний хажуугаар тэд хүнтэй харилцах чадвар муу, зорилгогүй, бусдын санааг хуулдаг, асуудал шийдвэрлэх чадвар эзэмшээгүй зэрэг дутагдалтай аж.

 

Ц.Гэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)