С.Жавхлан: Цэцэг биш нэмнээ бэлэглэвэл баярлана
- 2016-03-04
- Үнэн
- 0

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар зудтай аймгийн малчдад зориулан “Илгээлтийн эзэн” хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтын талаар дуучдаас тодрууллаа.
-“Хамаг Монгол” төслийн санаачлагаар малчдад туслах хандивын тоглолтоо хийх гэж байна. Тоглолт хэзээ болох вэ?
Т.Баясгалан: -Миний бага нас хөдөө өнгөрсөн учраас мал ахуйтай ойр өссөн. Би 2004 оны бичин жилийн зудын дараа Баянхонгор аймгийн Бууцагаан суманд буурал аав ээж, нагацындаа очсон юм. Тэгэхэд зудаар ах дүү нар минь бод малгүй болж, малчны хот харласан байхыг хараад сэтгэл шимширч билээ. Энэ жил Монголын 16 аймагт зуд болж байна. Малчин удамт монголчууд бид ийм л үед нэгэндээ туслах хэрэгтэй гэсэн зорилгоор С.Жавхлан бид хоёр “Илгээлтийн эзэн” аяныг өрнүүлж, хамтарсан тоглолтоо хийхээр болсон.
С.Жавхлан: Монгол бөхийн өргөөнд энэ сарын14-нд болох тоглолтод бид хоёр хамгийн шилдэг гэсэн дуунуудаа дуулна.
-Орон нутгаар аялан тоглоно гэсэн. Тоглолтоо аль аймгаас эхлэх вэ?
С.Жавхлан: -Улаанбаатарт тоглосон тоглолтын орлогоо хаваржилт хүндэрсэн аймгийн малчдад олгоно. Иймээс хаваржилт хүндэрсэн аймгуудаас тоглолтоо эхэлнэ. Увс, Баян-хонгор, Завхан аймгуудад зуд болж, хаваржилт хүндхэн байна. Цагийн байдал биднийг хүлээхгүй учраас аялан тоглолтдоо удахгүй гарна.
-Тоглолтын нэр содон юм. Яагаад “Илгээлтийн эзэн” гэж нэрлэв?
Т.Баясгалан: “Илгээлтийн эзэн” гэдэг үг сэтгэлд их дотно сонсогддог. Би энэ үгийг тусч, хариу нэхээгүй сайхан сэтгэл гэсэнтэй утга нэг гэж боддог. Одоо тариа тарих, ургац хураалт зэрэг үйл хэрэгт илгээлтийн эздийн хөдөлмөр дутаж байна уу гэж би хардаг. Тиймээс илгээлтийн эздийг дахин бий болгох зорилгоор энэ аянаа санаачилсан юм.
-Та бүхний санаачлагыг бусад байгууллага, хувь хүмүүс хэрхэн дэмжиж байна вэ?
С.Жавхлан: -Нийслэлийн дунд сургуулиуд бидний аяныг дэмжин “Нэг сурагч нэг нэмнээ” уриалгыг гарган хэрэгжүүлж эхэлсэн. Мөн оюутнууд мал төллөлтийн үеэр малч дад долоо хоног туслахыг их, дээд сургуулиуд зөвшөөрсөнд баяртай байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан нэг зүйл хэлье. Тоглолт үзэхээр ирсэн монголчууд минь цэцэг биш нэмнээ бэлэглэвэл хоёр дуучин нь баярлана шүү.
Т.Баясгалан: Уран бүтээлчдийн дуунд уярч, эрч хүч авдаг малчин түмнээ уран бүтээлчид минь дэмжээсэй гэж хүсэх байна.
-“Хамаг Монгол” төсөл цаашид малчдад зориулсан аян зохион байгуулах уу?
С.Жавхлан: -Мал аж ахуй бол монголчуудын мартаж үл болох мөнхийн сэдэв. Манай төслийнхөн “Илгээлтийн эзэн” аяныг энэ хавраар дуусгахгүй. Бид “Илгээлтийн эзэн” 150 цагийн реалити шоу зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн шоугаа хонь, ямаа буюу бог мал сэдвээр зохион байгуулна. Дараа нь тэмээ тэгээд адуу, үхэр гээд шоугаа жил бүр зохиох бодолтой байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (4)
зоÑин (182.160.35.219)
ÐаÑÑ Ñ Ò¯ÑгÑе 2оо. Ð¡Ð°Ð¹Ñ Ð°Ð½ ÑÑÑгÑлÑÑй ÑÐ»Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð°. ÐÐ°Ð²Ñ Ð»Ð°Ð½ ÐµÑ Ð½Ñ Ñм Ñ Ð¸Ð¹Ð³ÑÑд бгаа Ñм ÑÒ¯Ò¯. ÐÑ Ð¾ÑонÑ, аÑд Ñүмний Ñөлөө Ñ Ð¸Ð¹Ð¶ бгаад ÑÐ¸Ð½Ñ Ð±Ð°ÑÑлаж бнааа.
zochin (121.164.208.234)
Uneheer saikhan uil hiij bgaan bna daa.Ta 2 goe shuu.Demjilgui yahav ee.Saikhan duuldag shigee l haluuhan setgeltei yum daa.Bayarllaa.amjilt husie
зоÑин (121.164.208.234)
2 гавÑÑÐ°Ñ Ð¼Ð°Ð°Ð½Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ Ò¯Ð¹Ð»Ñ Ñ Ð¸Ð¹Ñ Ð³Ñж байгаан байна Ð´Ð°Ñ .ÐÒ¯Ñ Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð´ÑÑнд Ð½Ñ Ð´ÑÑÑай Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾Ñ Ð¸Ñ Ð³Ð¾Ñ Ð±Ð¾Ð»Ð½Ð¾ доо.ÐнгÑÑд л биÑÑүүлÑÑд ÑÑ Ð»ÑдÑг Ñм.Та 2 Ð³Ð¾Ñ ÑÒ¯Ò¯
Tselmeg (150.129.140.46)
Zaaval oroltsnoo