Онцгой байдлын албан хаагчид цасан шуурганаар 638 иргэнийг аварчээ

 

        Энэ сарын 3-5-нд Монгол орны нийт нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас байгалийн онц аюултай үзэгдэл болох тухай Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжбайсан. Нийт орон нутгаар цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотой мэдээллийг Үнэн.мн сайт цаг алдалгүй мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хоногт Онцгой байдлын албаны 150 гаруй албан хаагч, 72  техниктэйгээр үүрэг гүйцэтгэж, төөрсөн, цасанд боогдсон, автомашинтайгаа цасанд суусан болон эвдэрсэн, хээр шатахуун дуусч саатсан зэрэг дуудлагын дагуу ажиллаж нийт 638 иргэнийг осгож хөлдөх аюулаас сэргийлж аюулгүй байдлыг ханган 152 автомашиныг цаснаас татан гаргалаа.

 

        Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцож, Зам тээврийн яамны сайдын шийдвэрээр бүх чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажилласан нь иргэдийн амь насыг авран хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээ болсон байна. Их цас, цасан шуурганы үеэр төв болон орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах, цасанд суусан, цасанд боогдсон, цасанд саатсан автомашин, техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласнаар олон хүний амь насыг авран хамгаалж чаджээ. Гэвч сая болсон байгалийн гамшгийн улмаас Баян-Өлгий аймгийн Буянт суманд иргэн Д (46 настай эмэгтэй), Говь-Алтай аймгийн Цогт суманд иргэн Ж (41 настай эмэгтэй) нар осгож нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irgen (103.229.123.16)

    2016-03-06

    bauplalaa.bahaphaj baina ta napaapaa

  • irgen (103.26.195.145)

    2016-03-05

    ontcgoigiin alba haagchid mundag sain ajillaa. amjilt