Өвөрмонголын жүжигчин Б.Баасанжавын “дүү” Ш.Чоймаа
- 2016-03-05
- Үнэн
- 0

“Монгол тулгатны 100 эрхэм” өөлөх аргагүй сайхан нэвтрүүлэг ч гэлээ уг цувралыг улс төрийн сүүдэр туссан гэдэг дам яриа бий. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг хэсэгтээ улс төрчид энэ нэвтрүүлгийн зочин хойморт заларч, 100 чухал сэдэв зэрэг бусад нэвтрүүлэгт нь Женко голлох үүрэг гүйцэтгэн, сүүлдээ Б.Баасанжавын орсон дугаарыг П.Анужингийн оронд хөтөлсөн. Мөн Ерөнхийлөгчийн асан Н.Энхбаярын орсон дугаарын эфирээр цацагдаагүй бичлэг олон нийтэд ил болсныг “Hero”-гийнхан өөрсдөө дэлгэсэн гэсэн хардлага ч бий. Ямартай ч уг нэвтрүүлгийг бэлддэг хүчирхэг хамт олны бүтээсэн Өвөрмонголын нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжавын оролцсон дугаар үзэгчдэд маш их таалагдсан. Дараагийн зочныг Монгол Улсын Төрийн шагналт ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч, Даши Намдаковыг гэсэн хүлээлт үзэгчдэд байсан. Тэгвэл тус нэвтрүүлгийн шинэ дугаар бэлэн болж зочин ил боллоо. Энэ удаагийн зочин Монгол улсын төрийн шагналт, гавьяат багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Шаравын Чоймаа аж. Энэхүү сайхан дугаарыг та бүхэн хүлээн авч үзнэ үү.
Б.Төгөлдөр

Сэтгэгдэл (2)
зоÑин (122.201.24.237)
Ðайз Ð¼Ð¸Ð½Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ Ñ Ð°Ñагдаж байна,Ð¶Ð¸Ð½Ñ ÑÐ½Ñ Ò¯Ð½Ð´ÑÑний үзÑлÑÑй Ñ Ò¯Ð½ дÑÑ, ÑÐ½Ñ Ò¯Ð·ÑлдÑÑ ÑÑйлÑн үнÑнÑ.
sanjaa (202.9.40.217)
ingej yaridag hvn bas baidag yum bna bi bdaggvi yum bna gej bodoj bsiin vneheer mundag hvn yumaa mongold mongol setgeldee l dutaad bgaa yum