Хан-Уул дүүрэг “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж” шалгарууллаа

 

        Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан жил бүр “Өргөмжит ээж”-үүдийг  дүүргийн хэмжээнд шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.

 

“Өргөмжит ээж”-үүдийг “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж” гэсэн номинациудаар шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

 

“Өргөмжит ээж”-ээр шалгарсан 16 хорооны нийт 48 ээжид Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч О. Батхуяг, ИТХ-ын Нийгмийн  бодлогын хороон дарга Ё.Цацралтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар   мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

 

 

 

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)