Жорж Клуни зодог тайлна
- 2016-03-10
- Энтертайнмент
- 0

Жорж Клуни жүжигчний карьераа өндөрлөх болсноо “ВВС ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдлаа. Тэрбээр ирэх сарын 7-нд нээлтээ хийх “Мөнгөний мангас” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн ба энэ түүний сүүлчийн дүр болохыг онцолсон байна. Зодог тайлах болсон шалтгаанаа “Би ирэх тавдугаар сард 55 нас хүрнэ. Хэрхэн өтөлж буйгаа дэлгэцээр харуулахыг хүсэхгүй байна. Миний фэнүүд намайг хараад “Залуу байх үеийнх шигээ тоглохоо больжээ” гэж бүү хэлээсэй” хэмээн тайлбарлажээ. Жорж Клуни жүжигчний карьераа өндөрлөсөн ч кино урлагаа орхихгүй аж. Тэрбээр “Би найруулагчийн суудалд суухыг мөрөөддөг байсан. Одоо цаг нь ирлээ” хэмээсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)