Эцэг ондоо ихэр мэндэлжээ
- 2016-03-10
- Дэлхий
- 0

Вьетнамд эцэг ондоо ихэр мэндэлсэн сонирхолтой тохиолдол бүртгэгдлээ. Ханой хотын оршин суугч эмэгтэй хоёр жилийн өмнө ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүд хоорондоо огтхон ч адилгүй байсан бөгөөд нэг нь ааваасаа тэс ондоо байв. Улмаар нөхөр нь генетикийн шинжилгээ хийлгэн хөвгүүдийн нэг нь өөр эцэгтэй болохыг баталсан байна. Ихэр хүүхэд өөр өөр эцэгтэй байх нь маш ховор тохиолдол бөгөөд шинжлэх ухаанд 4000 ихэр тутамд нэг нь эцэг ондоотой байх магадлалтай гэж үздэг. Эрдэмтэд жирэмсэн болсноос48 цагийн дотор дахин үр тогтох магадлалтайг тогтоосон байдаг. Энэ тохиолдлыг анагаах ухаанд нэг эхээс нэг өдөр төрсөн эцэг ондоо хүүхдүүд буюу суперфекундация хэмээн нэрлэдэг аж. Өмнө нь Итали, Герман, Польш зэрэг оронд ийм тохиолдол илэрсэн ба Азид анх удаа бүртгэгджээ. Харин эс шилжүүлэн суулгах аргаар эцэг ондоо ихэр мэндэлсэн тохиолдол олон байдаг гэнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)