Т.Круз нэр хүндээрээ Д.Трампыг бараг гүйцжээ

 

        АНУ-ын Техас мужаас сонгогдсон сенатын гишүүн Т.Круз тус улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөөх сунгааны явцад Бүгд найрамдах намын гол нэр дэвшигчдийн нэг тэрбумтан Д.Трампыг нэр хүндээрээ бараг гүйцжээ. “Уолстрийт жорнал” сонин, NBC телевизээс үндэсний хэмжээнд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Бүгд найрамдах намын гишүүд, дэмжигчдийн30 хувь нь Д.Трампын төлөө санал өгнө гэдгээ илэрхийлсэн бол Т. Круз түүнээс ердөө гурван хувиар хоцорж буй аж. Мөн Огайо мужийн захирагч Жон Кейсик(22%) гуравдугаарт, Флорида мужийн сенатч Марко Рубио(22%) дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)