Ариунаа Сүри Парисын загварын долоо хоногт оролцлоо

 

        Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри энэ сарын эхээр болсон Парисын загварын долоо хоногт оролцжээ. Үндэсний хувцасны диталиас бүтээлдээ шингээсэн түүний загвар шоунд ирсэн зочдын сонирхлыг ихэд татсан байна. Парисын загварын долоо хоногийг үзэхээр очсон зочид дизайнеруудын шоуг алгасалгүй үзэж, шинэ улирлын загварын чиг хандлагатай танилцдаг билээ. Сонирхуулахад, Японы олон улсад цор ганц англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч “NHK World” телевиз Азийн үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол Улсыг төлөөлж ARIUNAA SURI брэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ. Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрэх аж.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)