Ж.Байдены айлчлалын үеэр америк иргэнийг хөнөөжээ
- 2016-03-10
- Дэлхий
- 0

Израильд энэ сарын8-ны орой цуврал халдлага болж, нэг хүн амь насаа алдаж, 11 хүн шархаджээ. Алан хядагчдын зарим нь хутга, нэг хэсэг нь галт зэвсэг хэрэглэсэн байна. Тухайлбал, Ж.Байденыг Израилийн Яффо хотноо айлчилж, олны өмнө үг хэлэх үеэр хутгаар зэвсэглэсэн этгээдүүд гудамжид халдлага үйлдсэнээс америк жуулчин амь насаа алдаж, 10 гаруй хүн шархадсан аж. Мөн өмнөх өдөр нь Иерусалим хотноо Ж. Байденыг байрлахаар төлөвлөсөн зочид буудлын ойролцоо халдлага гарчээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)