Сарын 200 мянган доллараар ”“CAT” компаниас онгоц түрээслэнэ

 

        Аэро Монгол” компани МИАТ компанитай хамтран баруун аймгууд руу нислэг үйлдэх гэнэ. Тодруулбал “Аэро Монгол”, МИАТ компанийн нэр дээр онгоц түрээсэлж баруун аймгууд руу нислэг үйлдэхээр болсон аж. Улаанбаатар хотоос баруун аймгууд руу шууд нисэхэд 2-3 цаг зарцуулдаг. Энэ зайг богиносгохын тулд ийм зохицуулалт хийж байгаа юм байна. Мөн зах зээлийн эрэлт ч их байгаа гэнэ. Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт “Аэро Монгол” компани Улаанбаатараас Ховд аймаг руу, тэндээсээ Улаангом, Говь-Алтай руу нислэг үйлдэнэ. Зорчигч урсгал, онгоцны буудлын боломжоос шалтгаалан баруун аймгуудын сумд руу нисэх боломжтой.  “Хүннү эйр” компани ч Ховдоос Улаангом, Алтай чиглэлд “Аэро Монгол”-той хамтарч ниснэ. Ингэснээр баруун гурван аймгийн төвүүдийг холбосон нислэгтэй болж байгаа. МИАТ компанийн нэр хүндийг ашиглаж онгоц түрээсэлж байна гэж хэлж болно. “CAT” компаниас онгоц түрээслэхээр тохиролцсон. Энэ долоо хоногт гэрээнд гарын үсэг зурна. Онгоцны сарын түрээс 200 мянган ам.доллар байх бөгөөд түрээсийн хугацаа эхний удаад таван сар гэж тооцоолсон” гэв.

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (103.26.194.210)

    2016-03-12

    damjin nisehed uyn 2-3 tsag tuunees ch ih tsag bolno.shuud nisleg tani zav tsag,mongo,nerviig chin hemnene gedeg yamar ch teneg hun oilgoh bh

  • sanaa zovogch (103.26.194.210)

    2016-03-12

    nogoo irgenii nisehiin uilchilgeeg hyalbarshuulna gesen bodlogo uy bolson be,zorchigchid hovdoor damjin uvs,govi altai,olgii oroh bolj bh shig bna,iim uymig hen olj sanaachildag bnaa.yadahnaa ene tom salbarin 2 bguullagin darga nar n mergejilln bus humuus udirdahaar ch argagui l iim bodlogiig demjihene

  • зочин (202.9.42.4)

    2016-03-11

    Энэ арга хэмжээг хэрэгжүүлсэнээр ард түмэнд ямар үр өгөөжтэй болох талаар ямарч мэдээлэл алга байна. Засгийн газрын ерөнхий сайд зүгээр л хүүгээ нисгэгч болгохын тулд ард олноор тоглож байгаа юм уу. Тэрний оронд нисэх онгоцныхоо шатхууны үнийг буулгаж орон нутгийн нислэгийн тарифын үнийг 50 хувь буулгах шаардлагатай байна.