Мадонна хүүгээ халамжлах эрхгүй болжээ

 

        Дуучин Мадонна найруулагч Гай Риччи нарын 2008 оноос үргэлжилсэн шүүхийн маргаан эцэслэлээ. Шүүхийн шийдвэр Гай Риччийн талд гарчээ. Мадоннаг тойрсон хов жив өсвөр насны хүүд сөргөөр нөлөөлж магадгүй. Иймээс 15 настай Рокко Лондон дахь дунд сургуульдаа үргэлжлүүлэн сурч, эцэгтэйгээ амьдрах нь зүйтэй хэмээн шүүхээс шийдвэрлэжээ. Рокко “Би ээжтэйгээ амьдарч чадахгүй” хэмээн шүүх хурлын үеэр хэлсэн байна. Шүүхээс хүүг Зул сарын баяраар ээжтэйгээ уулзахыг нь зөвшөөрчээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)