А.Кабаеваг өдөр тутмын сонины эрхлэгчээр томилжээ
- 2016-03-11
- Дэлхий
- 0

Олимпын аварга, Оросын гимнастикч Алина Кабаеваг“Спорт-Экспресс” сонин, сайтын ерөнхий эрхлэгчээр энэ сарын9-нд томилжээ. “Спорт-Экспресс” нь спортын өдөр тутмын сонин бөгөөд32 оронд хэвлэгддэг. Энэ тухайгаа Алина Кабаева“Известия” сонины өчигдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр Оросын“Матч” спорт сувгийн мэдээний албаны дарга, нэвтрүүлэгчээр ажиллахаар болсон төдийгүй“Первый канал” сувгийн“Без страховки” шоу нэвтрүүлгийг хөтлөхөөр болсноо ярилцлагадаа өгүүлжээ. Кабаева ОХУ-ын Үндэсний медиа группийн удирдах зөвлөлийн даргын албыг2014 оноос хашиж байгаа юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)