Тэрбумтнуудынхаа тоогоор Нью-Йорк тэргүүлэв

 

        Ам.долларын тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг хотын жагсаалтыг “Форбс” сэтгүүлээс гаргажээ. Билл Гейтс, Уоррен Баффет нарын амьдардаг Нью-Йорк хот энэ жилийн жагсаалтыг тэргүүллээ. Нью-Йорк хотод 79 тэрбумтан амьдардаг ба тэдний хөрөнгө 364.6 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ. Жагсаалтын хоёрдугаарт68 тэрбумтантай Хонконг хот багтлаа. Хонконгийн тэрбумтнууд нийт 261.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна. Харин 2013 онд хамгийн олон тэрбумтантай гэгдэж байсан Москва хот гуравдугаарт жагсчээ. Москвад 60 тэрбумтан аж төрдөг ба 2013 онд энэ тоо 75 хүрч байв. “Форбс” сэтгүүлд бичсэнээр ОХУ ам.долларын80 тэрбумтантайгаас 60 нь Москвад 13 нь Санкт-Петербургт амьдардаг ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)