Хан-Уул дүүрэг “Монгол цэргийн бахархал” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ МОНГОЛ ЦЭРИЙН БАХАРХАЛ ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

           Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байгаа билээ.

       

          Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2016 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярыг тохиолдуулан “Монгол цэргийн бахархал” сэдэвтэй өдөрлөг  зохион байгуулж байна.    Өдөрлөгийн  гол зорилго нь Монгол Улсын ирээдүй болсон Хан-Уул дүүргийн 16 хорооны  иргэд залуусдаа  Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах юм

 

        Энэ хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын цэргийн насны  иргэний үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийгдсэн. Мөн цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн, залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байгаа билээ.

 

 Өдөрлөг дээр Монголын цэргийн музей болон Зэвсэгт хүчний зэвсгийн үзэсгэлэн танилцуулга тавигдсан нь   ард иргэдэд сонирхолтой байлаа. Тус арга хэмжээнд сургуулийн авъяаслаг оюутнуудын хамт, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин хөгжимчид иргэдэд урлагийн тоглолт толилуулсан юм.  

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.25.16)

    2016-03-12

    сайн уу

  • (59.153.113.70)

    2016-03-11

    ЗӨВ ШҮҮ