Хойд Солонгос Япон тэнгист пуужин туршлаа

 

        БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар Хойд Солонгосын тал Япон тэнгист ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужингаа өчигдөр туршсан байна. Өмнөд Солонгосын мэдээлснээр БНАСАУ-ын тал Хванхэ Пукто муждаа буюу тэнгисийн эрэгт орон нутгийн цагаар 05.20 цагт богино тусгалтай хоёр баллистик пуужин харваж тайван байдлыг алдагдууллаа. Пуужингийн харвалтын зай 500 км байсныг Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын энэхүү үйлдлийг Японы “Киодо ньюс” агентлаг“Ардчилсан Солонгос манай улсыг өдөөн хатгалаа” гэсэн байна. Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани“Бид Хойд Солонгосын өдөөн хатгалгыг өөгшүүлэхгүй” хэмээн мэдэгджээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)