Дарангуйлагч агсны мөнгийг Нигерид буцааж өгнө
- 2016-03-11
- Дэлхий
- 0

Швейцарийн эрх баригчид Нигерийн дарангуйлагч Сани Абачи агсны зувчуулсан 321 сая ам.долларыг эх оронд нь буцааж өгөх тухай гэрээнд хоёр талын төлөөлөгч гарын үсэг зуржээ. Швейцарийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлснээр тус улс Нигерийн эрх баригчдаас авлигатай тэмцэх зорилгоор гаргаж буй хүчин чармайлтыг дэмжихээр болсон байна. Хоёр талын тохиролцооны дагуу уг мөнгийг нийгмийн хөтөлбөрүүдэд зар -цуулах аж. Швейцарь улс 10 жилийн өмнө буюу ба-рууны орнуудаас хамгийн тү-рүүнд дарангуйлагч агсны хулгайлсан хөрөнгийн нэг хэсэг болох 720 сая ам.долларыг Нигерийн эрх баригчдад хү лээл гэн өгсөн түүхтэй. Сани Абачи нь (1943 - 1998) Нигерийн батлан хамгаалахын сайд, дэд ерөнхийлөгчийн алба хашиж байжээ. Тэрбээр 1993 онд цэргийн эргэлт зохион байгуулж, тус улсын төрийн эрхийг гартаа авсан аж. Нигерийн одоогийн эрх баригчид эрх барих хуга-цаандаа түүнийг дөрвөн тэр-бум ам.доллар хувьдаа завш-сан хэмээн үздэг.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)