Якуза нарын тэмцэл хурцаджээ

 

        Японы якуза буюу гэмт хэргийн бүлэглэл хоорондын өрсөлдөөн ширүүссэнээс тус улсын цагдаагийн байгууллага зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх бүх хэлтсийн удирдлагыг оролцуулсан шуурхай хуралдаан зарлажээ. “Ямагути-гуми” болон тус бүлэглэлээс өнгөрсөн онд салж, бие даасан “Кобе-гуми” хоёрын тэмцэл хурцадсан нь хууль сахиулах байгууллагаас өргөн хүрээтэй дайн хийж байна хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүрсэн байна. Уг нөхцөл байдалд цагдаагийнхан энгийн иргэдийг хамгаалах үйл ажиллагааг нэн тэргүүний зорилт хэмээн тодорхойлсон аж. Хоёр бүлэглэл өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд өрх тусгаарласнаас хойш гишүүд нь тус улсын 20 мужид 49 удаа зэвсэгт тулаан хийжээ. “Ямагути-гуми” бүлэглэлд гэмт хэргийн олон тооны бүлэг ордог ба 1980 онд тус байгууллагын удирдлага “Итивакай” бүлгийнхэнтэй зөрчилдсөнөөс гишүүдийнх нь хооронд 300 гаруй мөргөлдөөн болж, олон хүн амь насаа алдсан түүхтэй. “Ямагути-гуми” бүлэглэл одоо 9000 гаруй гишүүнтэй аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (103.57.94.61)

    2016-03-13

    Manai huligaanuud odo terbumtnuud bolson geluu, ireeduid ur huuhed chin tamd unaj zovlong edlene gdgiig meddeggui l yvdg bhda. Muu argaar olson hool zuv shingedgui. Reket gj hen be ted yaj bayjdag ve. Haha haaa uruvdmuur...

  • (103.57.94.61)

    2016-03-13

    Mongoliin reketchuud bayjaad bga shde, ted ed nar shig bish archaagui argaar mungujdug. Gadaad dotoodiin humuusin ul hudluhiig zalilj avah busdiig ailgan surduulj ***** zevseg tulgan gariin useg zuruulah maygaar hogiin nugu shorongiin gemt hergiin argara bayjaad terbumtnuud bolj bn. Yakuza nar bol tes uur bolovsroltoi medlegtei zorigtoi moroodoltei niigmee tseverlej bdg garuud l da.

  • (150.129.143.198)

    2016-03-12

    mongold iimerhyy mapi heregtei .ed chini niigmiin hog shaariig cewerledeg.yalangyia yls turchdiig cewer bailgadag.yndesnii ulamjlalaa hamgaalfag. yyl ysaa hamgaaldag

  • Kill Bill (103.229.121.229)

    2016-03-12

    Send Uma Thurman to clear them all. KKK

  • irgen (103.26.195.246)

    2016-03-12

    Toriin huuli hatuu baih heregtei shuu dee?

  • japan (49.0.187.183)

    2016-03-12

    japanchuud iim l zorigtoi ard tvmen dee manaid uych algadaa