Охиныг битгий түлх
- 2016-03-12
- Үнэн
- 0

Одоогоос дөрөв хоногийн өмнө Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Дэлхий дотор багтсан дэлхийн нүднээс нулимс бүү дусаг” нэртэй бичвэр бичиж билээ. Харин уг өдрөөс гурав хоногийн дараа нэгэн ээжийн охин ээжээсээ үүрд явах гэж байснаа буцаад ирлээ. Та бид мартчихаагүй бол үүнээс хоёр сар гаруйн өмнө өсвөр насны хоёр охин хамт нэгдүгээр хорооллын нэгэн байрны орцонд энэ хорвоог орхисон харамсалтай хэрэг гарсан билээ. Өчигдрийн охиныг тэр хоёр охины араас нь яваагүйд баярлаж байна. Харин охин тэр орон сууцны дээвэр дээр зогсож байхдаа сошиал ертөнцөд өөрийнх талаар юу гэж ярилцаж байгааг мэдсэн бол тэр мэдээлэл шууд түүнийг зогсож буй ирмэгээс нь түлхэж унагах байсан биз. Охин дээврээс унаагүй, ээж, найз залуу нь ирж буулгасан. Харин одоо түүнийг хэн бэ, яагаад амир хорлох болсон бэ хэмээн хөөцөлдөх сэтгүүлчинцэрийн мөрдлөг түүнийг өөр нэг дээврээс доош унагахаар түлхэж байна. Мөн хүүхдийн хүмүүжил, солонгос сериал ярьж, компьютерын араас элдэв бусын сэтгэгдэл бичиж, цаг нөхцөөх тэр хүмүүс ч охиныг түлхээд байна.
Хөгшин залуу, баян ядуу, царайлаг царай муутай, боловсролтой боловсролгүй эмэгтэй хүн бүгд л аав, ээжийн охин. Тэд бүгд л төрсөн гэрийнхээ нар сар, од цэцэг. Гэтэл өнөөдөр хэчнээн охин эрчүүдийн, ойр тойрныхоо хүмүүсийн санаатай болон санаандгүй буруу үйлдлээс болж тэр охин шиг байдалд очиж байгаа билээ. Гагцхүү тэр охин л сэтгэлийн тэнхээгүйгээс болж байрны дээвэр дээр гарсан болохоос түүн шиг үсрэе хэмээн бодож явдаг, тэгээд үр хүүхэддээ, аав ээждээ хоргодоод энэ бодлоо түр эсвэл тас няцаадаг охин олон бий. Тиймээс өчигдрийн охиныг битгий түлх, өөр олон зовж шаналж буй охиныг зовлон руу, үхэл рүү битгий түлх.

Б.Төгөлдөр

Сэтгэгдэл (3)
зоÑин (202.9.40.216)
ÐÐ½Ñ Ð¾Ñ Ð¸Ð½Ð¾Ð¾Ñ Ñ Ñн Ñ ÑÑ Ñ Ð°ÑÑÑÑ Ð³Ò¯Ð¹ оÑÑ Ð¸ÑиÑ
зоÑин (202.9.40.216)
ÐÐ½Ñ Ð¾Ñ Ð¸Ð½Ð¾Ð¾Ñ Ñ Ñн Ñ ÑÑ Ñ Ð°ÑÑÑÑ Ð³Ò¯Ð¹ оÑÑ Ð¸ÑиÑ
зоÑин (202.9.40.216)
ÐÐ½Ñ Ð¾Ñ Ð¸Ð½Ñой Ñ Ñн Ñ ÑÑ Ñ Ð°ÑÑÑÑ Ð³Ò¯Ð¹ Ñайван оÑÑ Ð¸ÑиÑ