Ан Сан Су Чи жолоочоо Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ

 

        Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болсон Ардчиллын төлөө үндэсний лиг намын (АҮЛН) тэргүүн Ан Сан Су Чи өөрийнх нь жолооч байсан Хти Жаог тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлснийг “Франс Пресс” агентлагаас мэдээлжээ. АҮЛН-аас Хти Жаог өөр нэг хүний хамт Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн ч парламентын ги шүүдийн санал хураалтаар улстөрч эмэгтэйн хувийн жо лооч сонгогдох магадлал өндөр хэмээн ажиг лагчид дүгнэсэн байна. Ийн Мьянмарын эрх баригч АҮЛН-ын тэргүүн, Нобелийн шагналтан Ан Сан Су Чи Төрийн тэргүүний албан тушаалд өөрт нь үнэнч, гарынхаа хүнийг тавихаар шийдвэрлэсэн бололтой. Ан Сан Су Читэй дунд сургуульд хамт суралцаж байсан Хти Жао нь сүүлийн үед улстөрч эмэгтэйн буяны санг удирдаж байсан. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болзошгүй талаар Мьянмарын улс төрийн хүрээнд хэдэн сарын өмнөөс шуугижээ. Нэр дэвшигчийг сонгох үйл явц намын гишүүдээс далд хөшигний ард болж өрнөсөн нь элдэв таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна. “Энэ бол АҮЛН-ын төлөө саналаа өгсөн сонгогчдын хүсэл, эрмэлзлийг ажил хэрэг болгох чухал алхам юм” хэмээн намын тэргүүн албан ёсны мэдэгдэлдээ өгүүлжээ. Парламентын сонгуулиас хойш өнгөрсөн хугацаанд Ан Сан Су Чиг Ерөнхийлөгчөөр сонгогдоосой хэмээн дэмжиг-чид нь нэлээд найдлага тавь-сан ч цэргийн эрх мэдэлтнүүд хуулийн заалтаа барьж, зөв-шөөрөөгүй аж. Мьянмарын цэргийнхний баталсан Үндсэн хуулийн дагуу тус улсын иргэн гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь гадаад улсын харьяат бол Ерөнхийлөгчийн албан тушаал хаших боломж-гүй юм. Харин Ан Сан Су Чийн талийгаач нөхөр Их Бри танийн харьяат байсан бол насанд хүрсэн хоёр хүү нь мөн өөр орны иргэншилтэй аж. Ан Сан Су Чи өөрийгөө Ерөнхийлөгчөөс улс төрд илүү нөлөөтэй байна гэдгээ өмнө нь мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөх гурав дахь хүнийг цэргийнхэн нэр дэвшүүлнэ. Өнгөрсөн арван нэгдүгээр сард болсон пар ламентын сонгуулиар сө рөг хүчний Ардчиллын тө лөөх үндэсний лиг нам хамгийн олон суудал авсан ч цэргийнхэн хуулийн хүрээнд эдэлдэг давуу эрхийн дагуу нийт суудлын дөрөвний нэгийг авчээ. Мьянмарт цэргийнхэн сүү лийн тав орчим жилийн турш төр, засгийн эрх барь сан билээ. Энэ хугацаанд хэлмэг дүүлэлт өрнөж, тус орон улс төрийн хү рээнд гадаад ер төнцөөс тусгаарлагдсан юм.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.57.95.67)

    2016-03-13

    Tanai sonin ingej online casino surtalchilj baigaa chin huuli zurchij baigaa yum bishuu

  • (103.57.95.67)

    2016-03-13

    Танай сонин ингэж онлайн казино сурталчилж байгаа чинь хууль зөрчиж байгаа юм бишүү. Сониныг чинь хааж магадгүй шүү. Анхаарууллаа шүү

  • (203.91.117.4)

    2016-03-13

    Heregtei medeelel bn. Medee chuhal bas zuv bichih chuhal shuu

  • ***** (77.22.135.71)

    2016-03-12

    dur uzuulsen jolooch suu chi