Канад цагаачдын квотоо нэмлээ

 

        Канад улс энэ онд 305 мянган цагаач хүлээн авахаар боллоо. Энэ нь сүүлийн арван жил дэх хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд гэр бүлээрээ цагаачлах хүсэлтийг түлхүү хүлээн авна гэж Канадын холбооны Засгийн газар өнгөрсөн мягмар гаригт мэдээлжээ. Канадын Засгийн газрын албан ёсны сайтад нийтэлснээр цагаачид хүлээн авах төлөвлөгөөнд энэ онд эдийн засгийн 151-162 мянган, гэр бүлийн750-820 мянган цагаач хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ нь гэр бүлийн уулзалтад ашигтай төдийгүй эдийн засгийн хөгжлийн шаардлагыг хангана гэж Канадын цагаач, дүрвэгсэд болон иргэдийн ажил хэрэг хариуцсан сайд Жон Мкаллум хэллээ. Түүнчлэн Канад улс энэ онд 51-57 мянган дүрвэгч хүлээн авах төлөвтэй байна. Одоогоор Канад улс25 мянган Сирийн дүрвэгчийг хүлээн авч товлосон үүргээ үндсэндээ биелүүлжээ. Сирийн дүрвэгсдийг хүлээн авахад орон сууцны асуудал тулгарч буйг Мкаллум онцоллоо. Канадын статистикийн албаны тоо баримтад дурдсанаар, тус улс 2014 онд260 мянган цагаач хүлээн авсны дотор Филиппин, Энэтхэг, Хятад улс хүний тоогоор тус бүр эхний гурван байрыг эзэлж байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)