Лео Чингис хааны хишигтэн цэргийн дүр “бүтээв”
- 2016-03-14
- Энтертайнмент
- 0

Леонардо Де Каприо Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг Монголын Швейцар Хөвсгөл далайд аялалаар ирэх болсон талаар бид өмнө мэдээлсэн. Түмэн Хишигтэн Леог Монголд ирэхээр болсон мөн саяхан “Оскар”-ын эзэн холбогдуулан Монгол өв уламжлал, түүх, соёлын бахдал болсон Түмэн Хишигтэн бэлэг дурсгалын бүтээлдээ түүний дүр төрхийг буулган бэлэг барихаар болжээ. Учир нь Де Каприо Хишигтэн баатрын эрэмгий чанар, цуцашгүй тэмцэх зан чанар цогцолсон, онц их зориг тэвчээр хатуужилтай жүжигчин гэдэг нь уран бүтээлүүдээс нь харагддаг. Мөн Монголын цаатнуудын нутгаар аялж, нүүдэлчин аж ахуйтай танилцах болсон.
Сонирхуулахад, Чингис хааны аугаа их түүхэн гавьяаг бодит бүтээн байгуулалтаар илэрхийлэх Түмэн Хишигтэн төсөл 10.000 морьт баатрын цогцолбор байгууламжийг бүтээн байгуулах юм. Энэ морьт баатрууд нь монголчуудын түүх, өв уламжлалыг харуулсан үзмэр төдийгүй үзүүлэнгийн байгууламжууд, мэдээлэл түгээх төв, жуулчид хүлээж авах иж бүрэн зочид буудал, кино театр, зоогийн газар, амралт алжаал тайлах төв, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, алсыг харах цамхаг зэрэг аялал жуулчлалын дэд цогцолбор бий болох юм. Дашрамд дурдахад, уг бэлэг дурсгалын загварт эрхэмлэж явдаг хүнийхээ дүрийг буулгах боломж хэн бүхэнд нээлттэй юм байна.


Б.Төгөл

Сэтгэгдэл (2)
zochin (98.226.83.151)
hishigten baatar maan udahgui mongold ochihk gej baigaa gesen.mongol baatar leo maani mongoliin tuluu neg neg sain uils hiih bailgui dee.
(202.9.42.2)
Ñал ÑÑгагүй Ñм