Ли Се Доль хиймэл оюун ухаанд хожигджээ
- 2016-03-14
- Дэлхий
- 0

“Google”-ийн хиймэл оюун ухаантай го даамаар өрсөлдөж буй дэлхийн аварга, Өмнөд Солонгосын даамчин Ли Се Доль хоёр дахь өрөгтөө ялагдсан байна. Сөүл хотноо болсон хоёрдугаар шатны тоглолтод Ли Се Доль цагаан чулуугаар тогложээ. Тэмцээн дуусах сүүлийн мөч хүртэл тайлбарлагчид болон үзэгчид хэн нь ялахыг тааварлах аргагүй байв. Гэвч “AlphaGo” компьютерийн нүүдэл Ли Се Долийг шахаанд оруулж, хүнээс илүү гэдгээ баталсан байна. Тоглолтын явцад “AlphaGo” тактикаа эрс өөрчилж, өрсөлдөгчдөө санаачлагыг авах боломж олголгүй идэвхтэй довтолж тоглосон байна. Тэд таван үе тоглох ба ялагч нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, нэг сая ам.долларын эзэн болох юм.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(202.179.25.16)
Ñиймүү