Б.Обама Их Британид айлчилж, иргэдийг нь ятгана

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба ма ирэх дөрөвдүгээр сард Их Британид айлчилж, тус улсын иргэдийг “Европын холбооноос гарахгүй” гэсэн сонголт хийхийг ятгахаар болжээ. Тэрбээр Их Британийг Европын холбоо-ноос гарах эсэх тухай бүх нийтийн санал асуулгын босгон дээр айлчилж, тус улсын эрх баригчдад дэмжлэг үзүүлэхийг зорьсон аж. Д.Кэмерон тэргүүтэй тус улсын эрх баригчид Европын холбооны гишүүн хэвээр үлдэх нь зүйтэй гэж үздэг бол сөрөг хүчний намууд эсрэг байр суурь баримталдаг юм. Б.Обама Их Британийг Европын холбооны гишүү-нээр үлдэхийг дэмждэг ба тус орноор дамжуулан Европын бусад оронтой хэлхээ хол-боогоо бэхжүүлэхийг зорьдгоо нэг бус удаа илэрхийлж байсныг “Ройтерс” агентлагаас өгүүлжээ. Их Британи улс Европын холбоонд үлдэх эсэх тухай бүх нийтийн санал асуулга ирэх зургадугаар сарын 23-нд болно. Тус улсын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд иргэдийн нэлээд хэсэг нь энэ талаарх сонголтоо хийгээгүй байна. Ийн Б.Обама британичуудад сонголтоо хийхэд туслахаар шийдвэрлэсэн бололтой. Ев ро пын холбооны орнууд цагаачдын хөлд дарагдаж буй энэ цаг үед Их Британи улс гишүүнчлэлээсээ татгалзах эсэх нь тус байгууллагын нэн ээдрээтэй асуудал бол сон тул Ерөнхий сайд Д.Кэмерон хатан хаанII Элизабетыг парламентын гишүүдэд хандан үг хэлдэг өдрөө хойшлуулахыг хүс-чээ. Британийн “The Times” сонинд өгүүлснээр ха тан хааны илтгэлийг хойшлуулснаар санал асуулгын дүн ямар гарахаас үл хамааран Ерөнхий сайдын үйл ажил-лагааг шинэ хуудаснаас эхлүүлэх боломж олгох аж. Мөн Европын холбооны асуудлаар ялалт байгуулж чадвал Кон-серватив намын нэр хүндийг сэргээж, улс орноо ши-нэч лэгч хэмээн өөрийгөө ха руулах боломжтой болно. Гэвч түүний удирддаг Засгийн газрын сайд нарын дунд ч гэсэн эсрэг байр суурьтай хэд хэдэн хүн бий. Өнгөрсөн хоёрдугаар сард Европын холбооны эрх баригчид тус байгууллагыг шинэчлэх ту-хай төслөө Их Британийн талд танилцуулсан билээ. Мөн сарын эцсээр Европын холбооны удирдлага болон Их Британийн эрх баригчид тус улсын гишүүнчлэлийг хэвээр хадгалахын тулд эдлүүлэх тусгай болзлуудын талаар тохиролцсон аж. Ийнхүү Д.Кэмерон Европын холбоог шинэчлэх төслийн ач холбогдол болон тус улсын зүгээс эдлэх тусгай нөхцөлүүдийг ард иргэддээ ухуулан таниулах “гарын мод”-той болж, тэднийг “зөв” санал өгөхийг ятгах боломжтой болсон юм. Хоёр талын зөвшилцсөн шинэ төлөвлөгөөний дагуу Европын холбооны гишүүн ор нуу даас Британид ирэх цагаачдыг эрхийг нэлээд хязгаарлана. Тухайлбал, дээрх цагаач иргэд Британид ирж, ажилд орсноосоо хойш дөрвөн жилийн дараа л нийгмийн халамжийн тэтгэмж авах эрхтэй болох аж. Мөн ирсэн орных нь нийгмийн халамжийн жишгийн дагуу тэтгэмж олгохоор болсон байна. Энэ нь амьдралын өртөг багатай зүүн Европын орнуудаас ирсэн цагаачдын хувьд хохиролтой бол Их Британиас тэдгээр оронд ажил эрхэлж буй иргэ-дийн хувьд илүү тэтгэмж авах эн тэнцвэргүй нөхцө-лийг бүрдүүлэх юм. Мөн Европын холбооны гэрээ-нүүдэд заасанчлан тус бай гуул лагын гишүүдийн хоо ронд интеграцчиллыг бэхжүүлэх тухай заалтууд Их Британид хамааралгүй тухай заалтыг нэмж оруулсан аж. Учир нь Их Британийн эрх баригчид цаашид Европын холбооны хүрээнд улс төрийн интеграцчилалд орохоос татгалзсан байна.

 

Д.Мөнхболд

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (112.72.12.23)

    2016-03-17

    negen tsagreuud yankuudaa zahidag bailaa odoo yankuud hatan haantain hamt zahirdag boljdee hugshin hatan haanii heleh erhiin hurtel hoishluulj baidag anglichuud huurhii uls boljdee uursdiigee alintai bai hamtar gehiig har sarmagchin zaana gene

  • (103.26.195.210)

    2016-03-14

    ene har sarmagchin delhiig suid hiiij bn daa