“Рок” ба ”Сонгодог” тоглолт болно
- 2016-03-14
- Энтертайнмент
- 0

Орчин үеийн дэлхийн киноны хөгжмийн өнгө төрхийг тодорхойлогч АНУ-ын киноны хөгжмийн зохиолч, удирдаач Nathan Felix болон “Noise Revival Orchestra”, Испанийн Мадрид хотоос “Planeta Lem“ хамтлагууд улсын Филармонийн урилгаар манай оронд хүрэлцэн ирж шилдэг тоглохоор боллоо. Тус тоглолтонд Nathan Felix улсын Филармонийн Симфони найрал хөгжмийг удирдан өөрийн шилдэг бүтээлүүдээ хүргэхээс гадна “Noise Revival Orchestra”, “Planeta Lem“ хамтлагууд өрнийн орчин үеийн рок хөгжмийн хөнгөн хэмнэлийг мэдрүүлнэ.
Тоглолт: 03-р сарын 19-нд 19.00 цагаас Улсын Филармонийн концертийн танхимд ганцхан удаа тоглогдоно.
Тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com болон 7014-8012, 9992-5078. 8800-4849 утсaaр авч болох юм байна.

Сэтгэгдэл (0)