Э.Цэрэндолгор: Би шүгэл үлээгчээ хийсэн

 

        Цензургүй багийн хийсэн хоёр дахь сурвалжлага буюу “Монгол дахь мүүн ажиллагаа” өмнөх сурвалжлагаасаа илүү олон тооны хүнд хүрч, нийгэмд нэг том шуурга дэгдээсэн. Тус баг өмнө биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэргийн мөрөөр далайцтай сурвалжлага бэлдэж байсан юм. Гэвч зарим хүн тус баг энэ сэдвийг гэнэт барьж авсан нь хууль цагдаагийн байгууллагынхан нэгэнт олсны үзүүрээс атгаад байсан Х.Баттулгын төмөр замын хэргийн тухай мэдээллийг дарж, ард түмний анхаарлыг өөр тийшээ хандуулах гэсэн оролдлого хэмээн хардаж байсан юм. Энэ удаа ч “Монгол дахь мүүн ажиллагаа” нэвтрүүлгийг “Хэвлэл мэдээллийн салбар дахь Женко ажиллагаа” гэж үзэх хүн байна. Учир нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг шалгах үйл явц нотлох баримт бүрдүүлэх, хавтаст хэргийг хянах, мөнгөн дансны шилжүүлгүүдийг батлах үе шатандаа орсон. Энэ үед Женкогийн гэгддэг“С1” телевиз Л.Мөнхбаясгалангийн сурвалжлагыг гаргахгүй гэснээрээ сэтгүүлч бүсгүйн асаасан гал дээр тос нэмж улам өрдөөд байгаа гэлтэй. Учир нь тус телевиз “Монгол дахь мүүн ажиллагаа” сурвалжлагыг хэдийн хөтөлбөртөө оруулсан байсан ч, тодорхой шалтгаангүйгээр эфирээр цацахгүй гэсэн хариулт өгчээ. Хэдийн цензургүй баг сурвалжлагаа интернет орчинд цацаж, багагүй хандалт авсан ч сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Монгол HD” телевизийн удирдлагад өөрийнх нь нэвтрүүлгийг цацаж өгөх хүсэлт тавьсан. Харин тус телевиз цахим ертөнцөөр Л.Мөнхбаясгаланд “Монгол телевизийн хамт олон бид ч мөн Монгол улс дахь МҮҮН гэх үйл ажиллагааны талаар сэтгэл эмзэглэж байгаа болно. 

 

Энэ сэдвийн хүрээнд сэтгүүлч Б.Мөнхбаясгалан болон түүний баг “Цензургүй сурвалжлага Монгол дахь МҮҮН ажиллагаа” нэвтрүүлгийг бүтээсэн явдалд талархаж түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн дэмжиж байна. Тэрбээр өөрийн Facebook хуудсаараа дамжуулан уг нэвтрүүлгээ манай телевизээр гаргахыг хүссэн юм. Хэдий бид уг сэдвийн чухлыг ойлгож байгаа ч тус нэвтрүүлэгт дурдагдсан бүх мэдээллийг өөрийн редакцын хүрээнд нягтлан шалгалгүйгээр нэвтрүүлэх боломжгүй болно. Бид сэтгүүлч Б.Мөнхбаясгалангийн ажлыг үлгэрлэл болгон энэ талаар онцгойлон анхаарч МҮҮН-ий талаар цуврал нэвтрүүлгийг өөрийн редакцын стандартын дагуу бэлтгэн хүргэхээр тусгай ажлын хэсэг гарган ажиллахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна. 

 

Монгол улсын үндэсний үнэт зүйлс дархан байх ёстой” гэсэн хариулт өгсөн. Мөн Л.Мөнхбаясгалангийн хамтрагч Э.Цэрэндолгор өчигдөр “С1” телевиз рүү очиж яагаад өөрсдийнх нь нэвтрүүлгийг гаргаагүй талаар мэдээлэл өгөх шаардлага хүргүүлж, хариулт авах гэсэн боловч тус телевиз хаалга тавиагүй. Гэхдээ түүнийг 21.00 цагт тус телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орно гэсэн шум хэдийн тарсан, баттай болчихсон байсан. Ийн тэрбээр өдөр нь “С1”-ийн хаалттай хаалгыг мөргөсөн ч орой нь зочны суудалд заларчээ. Үүнээс гадна тэдний сурвалжлагын муу талын нэгэн дүр болох БСШУЯ-ны Стратеги бодлогын газрын дарга Б.Насанбаяр өчигдөр ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарласан юм. Ийн хоёр бүсгүйн нийгэмд өгсөн мессеж хүчээ авч байна. Хэт их хүчээ аваад долоон сарын 1-н шиг дахин нэг хар бараан үйл явдал болох вий.

 

Б.Төгөлдөр
 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (18)

  • СМ Ч (183.81.171.135)

    2016-03-16

    ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ СУРГАЛТЫГ РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН СУРГАГЧ КОМАРОВА ЯВУУЛСАН БӨГӨӨД БЕРНАРД ПЕРСИ ГЭДЭГ НОМЛОГЧИЙГ ИРҮҮЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН ОДИТИНГ ГЭЖ НЭРЛЭДЭГ ХҮНИЙ ОЮУН САНААГ ЭЗЭМДЭН ЭРХЭНДЭЭ ОРУУЛДАГ СЭТГЭЛ ЗҮЙН АРГЫН ЭХНИЙ ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ТОЛЬ БИЧИГТЭЙ АЖИЛЛАХ НЭРЭЭР ХИЙСЭН БНЛЭЭ НАСАНБАЯР ӨӨРӨӨ СУРГАГЧ НАРЫГ УРЬЖ ЯАМАН ДЭЭРЭЭ ХАМТ ЗУРГАА АВАХУУЛСАН БӨГӨӨД МОНГОЛЫН ЭРДЭМТЭД СУДЛААЧИД ДУНД ИЙМ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАХ ГЭЖ БНА ГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАЖ БОЛОХ БСАНДАА

  • зочин (43.228.129.91)

    2016-03-16

    маш ноцтойгоор үр хүүхэд гэр бүлээр нь доромжилсондоо.Нөгөө хүн нь ажлаа өгөөд зөвхөн үнэнийг тогтоолгох замд эргэлт буцалтгүй орлоо доо. Тэр хүний нэхэл их хатуу байх болов уу.Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг .Биеээ бэлд дээ.

  • мнгл.хүн (58.140.118.61)

    2016-03-16

    Ямар нэгэн хэлбэрээр, үйлдлээр, тухайн үеийн зайлшгүй шаардлагаар мүүнд холбогдож, баригдаж, шантаажлуулж байгаа хүмүүс хэн ч бай нэрэлхэх, ичих, санаа зовох айх асуудалгүйгээр . . . гүээ яадий тэр үед тэдний тийм ажил нь тийм тус нь хэрэг болоод очций одоо болий болоо тэр тангараг юмий нь өргөсөн ч худлаашдээ мэдээж төрүүлж өсгөсөн аав ээжээ гээд л одоо болтол амьдраад л яваашдээ. . . гэдгээ хэлээд бүх муу муухайг нь уудлаад бусаддаа анхааруулаад болгоомжтой хол байх ёстойг нь ойлгуулаад, мэдүүлээд өгөөчээ гэж хүсий даа . . Нэрэлхээд нэрээ идэхгүй Гэртээ хариад гэрээ идэхгүй . . гэдэг үгийг монголчууд маань бүгд л мэднэ шүү дээ

  • (27.123.214.106)

    2016-03-16

    manai tur yamar hychgyi darhlaagui boloo we.ene ardchilsan nam turiin neriig shoroond hytgalaa.ali neg praks n neg nuhruur shygel yleelgeed l niigmiig samarch bn shyy.odoo bolioo

  • Mongol (122.201.21.152)

    2016-03-15

    Ehk ornoo gesen hund yamar bolovsroltoi baih ni yamar hamaatai yum be gaj dontonguudaa

  • Zochin (59.153.112.216)

    2016-03-15

    BOLOBSROLIIN SISTEMD MUUNI TUHAI ORSON BOL BAGSH NAR ALI HEDIIN UGEE HELNE DE.TSEREN MUUNII SHASHINII TALAARAA UARIMAAR YUM BNA.YUMIIG UALGAJ SALGAJ UARIJ BICHEH HER.TEI.TRR SHASHINII URSGALD OROOD UBAAD BGAA HUMUUSIIG NASAN BAUAR GARAAS NI HUTLUUD ORUULAAGUI LABTAI.BUGD UURUU ZUBSHUURUUD SUUGAAD UBJ GEJ OILGOGDOHOOR L BNADA.

  • zochin (202.179.24.160)

    2016-03-15

    Tseren ta bolivol yasan yum Ardiin baatar boloh geed bgaa yum uu Bolovsrold shashnii ursgal orj bna gej medehgui yum bna Bi bolovsroliin salbart 25 jil ajillalaa. Muunii shashin orj irlee gehed bid uursduu temtsene shuu dee Ta uur zorilgoor iim zuil bicheed bgaa yum bish uu Esvel ardiin baatar boloh geed bna uu Naad utgagui zuilee boluoch Niigmiin hamgiin bolovsrolgui buuraichuud, FACE r sain zuiliin talaar tag bdag, medehgui ch gesen muu zuil bichvel huurch bayasan dagaj shuugidag tiim l humuus taniig huurugduj bgaag ta meddeg uu Uruvdultei ch yum aa UUriiguu hundlungees neg haraad uzeech Huurhii dee Tseren ta yamar bolovsroltoi hun yum bol doo

  • зочин (202.179.24.160)

    2016-03-15

    Цэрэн гэдэг хүн та энэ үйлээ болимоор юм аа Болвсрол дмүүнийшашин орно гэж та яаж сэтгэж чадаж байна аа Би боловсролын салбарт 27 жил ажиллаж байна Ийм зүйл байхгүй гэдгийг баттай танд хэлье Хэрэв ийм хандлага ажиглагдвал бид өөрсдөө босоод ирнэ шүү дээ Тэгээд ч шашны урсгал гэдэг амархан ороод ирчихдэг зүйл биш. Та өөрийгөө олны танил баатар болгох гээд байгаа юм уу болиоч Хүмүүсийн толгойг буруу талаар угаагаад байна шүү дээ Мүүний шашин орж ирж байна гэвэл би ч эсэргүүцнэ. Гэхдээ ийм зүйл баттай байхгүй болохоор би ингэж бичиж байна шүү. Хүмүүс өөрий чинь зоригтой гэх мэтээр хөөрөгдөөд байгааг өөрөө мэддэг үү Ингэж бичсэн хүн нь түлхүүрдээд яахыг нь харъя гэж байлаа Хэ Хэ

  • (103.57.94.149)

    2016-03-15

    ЗӨВ ШҮҮ

  • zochin (103.26.193.109)

    2016-03-15

    ene hun galzuurtsiin bish uu tsarai n yavch eruul bish ee galzuurtsan humuusiig huurguud uvchniin sedreej blhgui yaj ch magdagui bolgoomjtoi bgaarai

  • (202.170.68.19)

    2016-03-15

    ene odoo uur xiix yum bdaggui yum baix daa

  • dash (202.179.11.14)

    2016-03-15

    mundag emegtei bna amjilt

  • t (202.9.40.214)

    2016-03-15

    Zorigtoi emegtei

  • (122.201.24.2)

    2016-03-15

    Itgel unemshilteigee bolxiin tuluu mongolchyyd maani odoo l temtsex xeregtei baina!Bugdeeree noirnoosoo serj temtsii!!26 jil turiin tolgoid syygaa lyivarchdad darlyylj amidarlaa!Odoo bolooshdee! boliildoo!

  • IRGEN (202.179.24.225)

    2016-03-15

    MONGOLIIN BUH BAGSH NAR UURIIN UR HUUHED, BALCHIR SHAWI NARTAA SADAR SAMUUN, SHASIN ZAAGAAD ZOGSOJ BAIDAG UURIIN TOLGOI OYUN UHAANGUI HUMUUS BAIDAG MET YUND BASAMJLAN DOROMJLILNO WE. Ta uneheer muuhai zuiliig mongolchuudiin ur huuhdiin oi toind suulgaj baina. Tanii ur huuhed ch yah we bolohgui bol mongoloos garchih baikh. Bidnii heden yaduu humuus bahi bairandaa itgel unemshilch ugui, biyen biyenee hardsan hyalaisan nuhduud l uldeh bailh daa.

  • Иргэн (202.179.24.225)

    2016-03-15

    МОНГОЛЫН БҮХ БАГШ НАР ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛГҮЙГЭЭР ӨӨРИЙНХӨӨ ҮР ХҮҮХЭД, БАЛЧИР ШАВЬ НАРТАА САДАР САМУУНЫГ СУРТАЛЧИЛЖ,ШАШИН СУРТАЛЧИЛСАН БОЛЖ БАЙНА УУ. ЦЭРЭН ГУАЙ ТА МЭДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭРЭЭ ТОГЛОЖ МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛАН ҮР ХҮҮХДИЙНХЭЭ СЭТГЭХҮЙГЭЭР ТОГЛОЖ БАЙНА. ЦАГ ХУГАЦАА БҮГДИЙГ ХАРУУЛНА. Та үнэхээр аймаар зүйл хийж байна шүү.

  • zocnin (59.153.112.191)

    2016-03-15

    bolj butehgui buhniig zash baij l niigem heviin bolno ene buhniig mer zasah estoi atal 7 sariin 1 bolno gej ailgaad yahav zohitsuulan arga hemjee avch gal untraaj bolno ter zasag

  • (27.123.214.126)

    2016-03-15

    shygel yleene gesniig oilgohgui bn.ardchilsan namiin prakcyyd hoorond temceenii shugel yleegee iu.yg n shashin shuteh es shyteh n yndsen hyyliin zaalttai biah biluu.bolowsrol l gene yag yun deer aldsaniig heleed uguh hyn bn y.edmon geh kompani syrah bichgiin hewleh tender awaagyi ushuu awaad baigaa met l sanagdaad bh ium.