А.Меркелийн нам орон нутгийн сонгуульд бүдрэв
- 2016-03-15
- Дэлхий
- 0

Германы гурван мужид болсон орон нутгийн сонгуульд А.Меркель тэргүүтэй Христийн ардчилсан холбоо болон эрх баригч эвсэлд хамтрагч Христийн социалист холбоо нам хууль тогтоох байгууллага дахь нэлээд олон суудлаа алджээ. Харин барууны үндсэрхэг байр суурь бүхий Германы шинэ сонголт(альтернатив) нам орон нутгийн хууль тогтоох байгууллагад орох таван хувийн босгыг давж, олон суудал авсан нь А.Меркель тэргүүтэй эрх баригчдаас цагаачдыг чөлөөтэй нэвтрүүлэх бодлого явуулсны үр дагавар юм. Германы томоохон улс төрийн хүчнүүд тус намтай хамтарч эвсэл байгуулахгүй гэдгээ сонгуулийн өмнө мэдэгдсэн тул тэд засаг захиргааны үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй аж. Эдгээр гурван мужид ХБНГУ-ын хүн амын15-20 хувь амьдардаг байна. Орон нутгийн засаг захиргаан дахь улс төрийн хүчнүүдийн харьцаанаас хамаарч холбооны улсын төвшинд мужуудын төлөөлөл ямар байхыг тодорхойлдог.
Д.Болд

Сэтгэгдэл (0)