Анкарагийн “зүрх”-нд 30 гаруй хүн амь үрэгдэж, 125 хүн шархаджээ

 

       Турк улсын нийслэл Анкара хотын төв талбайд тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэрч, хамгийн багадаа 37 хүн амь үрэгдэж, 125 хүн шархаджээ. Өнгөрсөн ням гаригт болсон уг халдлагын улмаас тус улсад эмх замбараагүй байдал бий болоод байна. Тус ул сын хууль сахиулах байгууллагынхан дэлбэрэлт үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Халдлага болсон Кызылайн талбай нь Анкара дахь хамгийн хөл хөдөлгөөнтэй, соёл урлагийн төв цэг юм. Халдлага ажлын өдөр болсон бол бүр ч олон хүн амь үрэгдэх эрсдэлтэй байсныг аюулгүйн албаны шинжээчид мэдэгджээ. Террористууд урьд нь Туркийн цэргийн бааз, жуул чид хамгийн их очдог Истанбул хотод халдлага үйлд сэн билээ. Алан хядагчид онцгой хамгаалалт бүхий байгууллагуудад нэв тэрч чадахгүйгээс энгийн иргэд рүү халдаж эхэлснийг тус улсын Ерөнхийлөгч Р.Эрдоган мэдэгдсэн аж. Халдлага хүн ихээр цуглардаг хотын төв хэсэгт болсон нь террористууд арга барилаа өөрчилснийг харуулж байна. Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл шатаж, ойролцоох албан газруудын цонх хагарсныг гэрэл зургууд илтгэжээ. Алан хядагчид Анкара дахь Засгийн газрын байр, оршин суугчдын эсрэг халдлага үйлдэж болзошгүй та лаар тус улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамныхан хэдхэн хоногийн өмнө анхааруулсан байна. Тун удалгүй нийслэлд том хэмжээний дэлбэрэлт болсон нь иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл буурахад нөлөөлжээ. Сүүлийн зургаан сарын дотор Анкарад болсон гурван халдлагын улмаас 150 гаруй хүн амиа алдсан юм. Үүнээс үүдэн хотын оршин суугчид олон хүн цугладаг газраар явахаас зайлсхийдэг болжээ. “Хэзээ, хаана дахин дэлбэрэлт болохыг бид мэдэхгүй. Ганц мэдэрч байгаа зүйл нь бид үүнээс урьдчилан сэргийлж чадахгүй нь. Хүн бүр аюулын ирмэгт байна” гэж тус хотын иргэн Арабажи “Нью-Йорк таймс” сонинд ярьжээ. Өмнөх халдлагууд болсны дараа Туркийн эрх баригчид тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг түр хугацаагаар хаасан. Мөн Анкарагийн шүүх олон нийтийн сүлжээгээр тэсрэлтийн талаарх дүрс бичлэг, зураг цацахыг хориглосноо зарласан билээ. Эрх баригчид “Курдистаны ажилчдын нам” хөдөлгөөнийг уг халдлагад буруутгажээ. Өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөн хий сайд Ахмет Давутоглу парламентад хийсэн мэдэгдэлдээ эрх баригч намын гишүүдийг террорист байгууллагуудтай холбоо тогтоохгүй байхыг анхааруулжээ. Мөн Ерөнхийлөгч Р.Эрдоган Турк улс террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. АНУ халдлагыг буруушааж, террористуудын эсрэг тэмцэхэд нь Туркийн талд туслахаа амлажээ.

 

Ц.Гэрэлтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)