Ан Сан Су Чигийн жолооч Мьянмарын Ерөнхийлөгч боллоо

 

        Мьянмарын парламент Тин Чаог Ерөнхийлөгчөөр сонгож, 50 жил үргэлжилсэн цэргийн дэглэмийн дараа анх удаа энгийн хүн тус улсын Төрийн тэргүүн боллоо. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон түүхэн сонгуульд ялалт байгуулсан Ардчиллын төлөө үндэсний лиг намын дарга Ан Сан Су Чигийн жолооч байсан юм. Тин Чао өөрийн болон өрсөлдөгч намын хоёр нэр дэвшигчтэй өрсөлдөж, гишүүдийн 55 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тин Чао нь өдгөө 70 настай, шударга ёс, үнэнч байдлын төлөө тэмцэгч гэдгээрээ улсдаа алдартай аж.

 

Ц.Гэрэлтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)