Лу.Болдын “Бодь ” даатгал луу унжихын учиг
- 2016-03-16
- Үнэн
- 0

Монголын даатгалын салбарын хөгжилд хурд нэмсэн олон анхдагч алхам Бодь даатгал компаниас эхлэлтэй бөгөөд 24 цагийн шуурхай албаны үйлчилгээ, Авто даатгалын үйлчилгээ зэргийг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Манай компани санхүүгийн үзүүлэлтийн хувьд жил ирэх тусам хүчирхэгжин чадавхжиж, 2012 онд эрсдэлийн нөөцийн сангийн хөрөнгөө хамгийн өндөр түвшинд буюу 5,9 тэрбум төгрөгт хүргэж чадсан нь Бодь даатгал компаниар итгэн үйлчлүүлэгчдийн тоо улам бүр өсөн нэмэгдэж буйн бодит илрэл юм хэмээн өөрсдийгөө магтан тунхагладаг өндөг шиг өөгүй компани мэт авирладаг ч начир дээрээ “Бодь даатгал” үйлчлүүлэгчээ залхаан цээрлүүлсэн үйлдлийг удаа дараа гаргаж буй нь олныг ундуйцуулах боллоо.
Манайхаар үйлчлүүл, бид хамгийн хурдан шуурхай хэмээн өөрсдийгөө зарлаж хэнхэглэдэг “Бодь даатгал” даатгуулагчдаасаа мөнгөө авч өөрийн хэрэглэгчээ болгосны дараа хэрэглэгчийн хохиролыг барагдуулах тал дээр үнэхээр “Луу унжиж” сурчээ. Үүндээ ч гаршчихаж.
Сийрүүлбэл, Бодь даатгалд даатгуулсан нэгэн эрхэм өөрийн буруутай үйлдлээс болж өөр нэгэн жолоочийг мөргөсөн үйлдэл гарчээ. Гэтэл яасан байх нь уу. Нөгөө хохиролыг нь алдарт “Бодь даатгал” барагдуулах үүрэгтэй байж. Угтаа бол даатгуулагчаас хохирлыг 30 хоногийн дотор барагдуулах ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл өнөөдөр заасан журмын хугацаа нь дууссан учраас хохирогч Бодь даатгал руу залгасан боловч оператор эмэгтэй тухайн үйлчлүүлэгчтэй ёс бус харьцаж, сүүлдээ бүр хохирогч толгойгоо эргэтэл загнуулж, өөрөө буруутан болох дөхсөн байна. Хохиролоо барагдуулах гэж буй эрхэм гайхсандаа “чи надтай яаж яриад байгаа юм” гэтэл оператор эмэгтэй “чи муу утасны цаанаас томроод байлгүй, ирж уулз” хэмээн загнаад утсаа салгасан гэнэ.
Түүгээр барахгүй хохирогчийн гомдлыг барагдуулах ёстой даатгалын мэргэжилтэн хохирогч руу байн байн залгаж нэг авсан материалаа удаа дараа авч ажил удаж буйд ундуйцсан хохирогч “Tанайх яагаад ингэж хүнд ажил уддаг юм бэ гэхэд манайх Бодь даатгал” болохоор “ингэдэг” юм хэмээн хэдэрлэж, хийрхжээ... Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Эх сурвалж: Amjilt.com

Сэтгэгдэл (0)