Инстаграмд хамгийн алдартай нь Селена Гомез

 

        Жүжигчин, дуучин Селена Гомес инстаграмд дагагчдынхаа тоогоор Ким Кардашьян, Тейлор Свифт нарыг хол хаян, цахим ертөнцөд хамгийн алдартай одоор шалгарчээ. Тэрбээр цахим хуудастаа 69.5 сая дагагчтай юм. Түүний араас 66 саяаар Тейлор, 63 сая дагагчтай Ким Кардашьян нар удаалжээ. Селена Гомес бусад алдартан шиг задгай хувцасласан зураг, гэрийн тэжээмэл амьтныхаа зургийг оруулдаггүй ба өөрийн болон найзуудынхаа ховор зургийг нийтэлдэг аж. Ингэснээр дагагчдынхаа тоог жилийн хугацаанд 25 саяар нэмжээ. Энэ жил 23 настай жүжигчин бүсгүй албан ёсны фейсбүүк хуудсаа хаасан нь инстаграмд дагагчаа нэмэхэд нөлөөлсөн байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)