НАСА дүрвэгчдийн тоо улам нэмэгдэхийг сэрэмжлүүлжээ

 

        АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн шинжээчид Ойрхи Дорнодын бүс нутагт сүүлийн таван жилийн турш үргэлжилж буй эмх замбараагүй үйл явдлыг анх 1998 эхэлж, сүүлийн900 жилд тохиож байгаагүйгээр удаан үргэлжилж буй ган гачигтай холбон тайлбарлажээ. Энэ тухай Германы “Die Welt” сонинд өгүүлснээр уг ган гачиг, гамшиг илүү удаан үргэлжлээд зогсохгүй өмнөх 500 жилд тохиолдож байсантай харьцуулахад чийгийн хэмжээ 50 хувиар бага болжээ. НАСА-гийн эрдэмтдийн өгүүлснээр 2011 онд Арабын бараг бүх оронд“тэсрэлт” болсныг“2010 оны зун Ойрхи Дорнодын уур амьсгал дахь угийн тогтворгүй нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлж, гамшиг дагуулсан хэд хэдэн үйл явдал болсонтой холбоотой” хэмээн тайлбарлажээ. Эдгээр нь Хятадад ган гачиг, ОХУ, Украинд тал хээрийн түймэр, Канад, Австралид гамшигт үер дагуулж, ургац алдсанаас улаанбуудайн үнэ хоёр дахин нэмэгдсэн. Үүний уршгаар дэлхийн хүн амын таван хувь, цэнгэг усны нөөцийн ердөө нэг хувь ногддог Ойрхи Дорнодын бүс нутагт сөрөг нөлөө үзүүлжээ. Мөн улаанбуудайн импортын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг арван орны ес нь энэ бүс нутагт байрладаг ба ган гачгаас Египет улс хамгийн их гарз хохирол амссан байна. Сирид2006-2011 онд мал сүргийн85 хувь хорогдсоноос 800 мянган тариачин орлогын эх үүсвэрээ алдаж, Сирийн хоёр сая иргэн ядуурснаас томоохон хотууд шилжин суурьшсан байна. Өмнө нь Сирийн хотуудад эх орноосоо дүрвэсэн сая гаруй ирак толгой хоргодсон ба энэ үед Ойрхи Дорнодын бүсэд бүхэлдээ их нүүдэл эхэлсэн аж. Ийн хүн амын тоо дэлхийд хамгийн хурдтай өсч, авлигад автсан эрх баригчид, экологийн гамшиг гэсэн гурван хүчин зүйл нэгэн дор давхацсан нь“Дариар дүүргэсэн төгс торх болсон” хэмээн сонины нийтлэлд тайлбарлажээ. Уур амьсгалын өөрчлөлт улс төрийн хямралыг өдөөсөн тохиолдол түүхэнд тэмдэглэгдсэн байдаг аж. Тухайлбал, 3300 жилийн өмнө хеттүүд, ассиричүүд, микенүүд, баян чинээлэг Кипр, Египетийн улс гүрнүүд нуран унасан түүхтэйг өгүүлжээ. Тэр үед ч гэсэн ган гачиг тохиосон нь гинжин урвал үүсгэж, ядуурч үгүйрсэн тариачид нүүдэлчний амьдралын хэв маягт шилжин дайсагнах болсон байна. ХАА, худалдаанаас олох орлого буурахтай зэрэгцээд тэдгээр улс гүрэн хил хязгаараа хамгаалах зорилгоор төрийн зардлаа өсгөхөд хүрсэн аж. Ийм хүнд нөхцөлд хүчирхэг засаг бүхий улс орнууд ч гэсэн тэсч гарч чадалгүй задран унахад хүрдэг байж. Дундад зууны эрин үед ч гэсэн үүнтэй төстэй түүхэн үйл явдлуудыг тэмдэглэжээ. Тухайлбал, МЭ 1025 оноос хойш Африкаас Азийн тал хээр хүртэлх өргөн уудам бүс нутагт60 жилийн хугацаанд зундаа тогтмол ган тохиож, өвөл эрс хүйтэрч байж. Үүний уршгаар Византийн Газневидийн эзэнт гүрнүүд сүр хүчээ алдаж, фатимидүүдийн халифийн хаанчлал дуусгавар болсон бол Африкийн хойт хэсэг хоосорсон нь Османы эзэнт гүрний мандан бадрах суурийг тавьжээ. “Түүхэн туршлагыг харгалзан үзвэл НАСА-гийн таамаг мэдээлэл Европт түгшүүр төрүүлэх нь гарцаагүй. Үүнээс үзэхэд Европт ирэх цагаачдын урсгал нь тухайн орон нутаг дахь улс төрийн нөхцөл байдлаас гадна дэлхийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Мөн Ойрхи Донодын бүс нутагт хур тунадасын хэмжээ90 хувиар буурах тул ойрын үед уур амьсгалтай холбоотой нөхцөл байдал улам муудна. Энэ тохиолдолд одоо Европт ирж буй дүрвэгсэд бол ердөө эхний давалгаа юм. Ядуурал, түүхэн зөрчилдөөнүүд, уур амьсгалын өөрчлөлт гэсэн хүчин зүйлүүд хавсарснаар Ойрхи Дорнодын бүс нутаг хүн амьдрахад тохиромжгүй болж, дахиад хэдэн сая хүн тэдний мөрөөр шилжин суурьшиж болзошгүй” гэжээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)